С.Эрдэнэ: АН-ын дотоод сонгууль ил тод явагдана | News.MN

С.Эрдэнэ: АН-ын дотоод сонгууль ил тод явагдана

С.Эрдэнэ: АН-ын дотоод сонгууль ил тод явагдана

С.Эрдэнэ: АН-ын дотоод сонгууль ил тод явагдана

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн гуравны нэг, нийслэл, аймаг, дүүрэгт тухайн жилээсээ шалтгаалаад гуравны нэг эсвэл дөрөвний хоёр дээр нь ротаци буюу эргэлтийн сонгууль явагддаг. Энэ жил тус намын  ҮБХ-ны гишүүдийн эргэлт (ротаци)-ийн сонгуулийг  гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зарласан билээ.

ҮБХ-ны гишүүдийн эргэлт (ротаци)-ийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр /2019.03.07/ үнэмлэхээ гардан авлаа. Ингэснээр нэр дэвшигчид  энэ сарын 8-наас 22-ныг хүртэл намын гишүүд, дэмжигчидтэй уулзах сурталчилгаа нь  нийт 14 хоног үргэлжлэх юм. Харин ротацийн сонгууль гуравдугаар сарын 24-нд болох аж.

Сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаанд АН-ын дарга С.Эрдэнэ оролцож “Ардчилсан намын дотоод сонгуулийн ажил албан ёсоор эхэлж байна. Бид дотоод асуудлаа нээлттэй, ил тодоор шийдвэрлэнэ. Ардчилсан намын ямар ч гишүүн ҮБХ-ны гишүүн болох боломжтой. АН-ын гишүүдийн олонхийн саналыг авсан хүн ҮБХ-ны гишүүнээр сонгогдох болно" гэв.

Энэ жилийн хувьд ҮБХ-ны 410 гишүүнээс 112 нь эргэлтийн сонгуульд оролцож байна. Хэнтий аймгаас бусад 73 тойрогт ротацийн сонгууль явагдаж байгаа. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд болон залуусын суудалд эргэлтийн сонгууль явагдаж, эмэгтэйчүүд 14, эрэгтэйчүүд 21 суудал дээр ротаци явагдаж байгаа юм.

Ротацийн сонгуульд нэр дэвшигч нь АН-ын гишүүнээр зургаан сарын өмнө элссэн байх гэсэн хэд хэдэн шаардлагыг тавьдаг.  2018 оны ротацийн сонгуульд 123 хүн оролцсоноос 90 хувь нь буцаад сонгогдсон. Энэ жил ч ялгаагүй 112 хүний 70-80 хувь нь эргээд сонгогдох боломжтой аж.

Тус намын ротацийн сонгууль 2000 оноос эхлэлтэй бөгөөд тухайн онд таван нам нэгдэж, Үндсэн дүрмээ батлахдаа тухайн жилд ҮБХ-ны гишүүдийн гуравны нэг дээр ротацийн сонгууль явуулна гэж тусгасан байдаг. Энэ талаар Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал хэлэхдээ "2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намын их хурал хуралдаж, Үндсэн дүрмийнхээ хуучин заалтыг сэргээсэн. Ротацийн сонгууль гурав дахь жилдээ явагдаж байна. Ардчилсан намын хэвийн явагддаг үйл ажиллагаануудын нэг нь ротацийн сонгууль. Шинэчлэлийн хүрээнд явагдаж буй намын дотоод үйл ажиллагааны нэг хэлбэр" гэв.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-07 202.21.106.142

AH buteej MAH hulgailj yavah yum daa

Avatar

Зочин 2019-03-07 103.26.193.190

чи шоронд байх ёстой

Avatar

Зочин 2019-03-07 103.26.193.190

бах зайл

Avatar

буруу зүйл бүхэн нэхүүлтэй 2019-03-07 150.129.143.198

ХАА нэгтэй луйвар, хулгай болоход л АН гэж сонсогдох боллоо. Шударга гишүүдээ хөөсөн энэ намыг иргэд дэмжих ч өнгөрсөндөө. АЛБАН тушаалаа хувьдаа бүрэн ашиглагч С. ЭРДЭНЭ АН ын дарга болсноос хойш АН ын нэр хүнд өдрөөс өдөрт муудсаар.. ОДО энэ НАМ дахиж сэхэхгүй

Avatar

Зочин 2019-03-07 182.160.36.133

ардчилсан нам гэж хий үзэгдэл алга болоосой.

Avatar

энэ нам монголд хэрэгтэй юү? 2019-03-07 150.129.143.198

АН ч өнгө төрхөө алдсан даа. Шударга гишүүдээ хяхсан энэ намд итгэх итгэл алга.

Avatar

Зочин 2019-03-07 103.229.120.155

алуурчин эрдэнэ бисдаагаас салах юмсан

Avatar

Зочин 2019-03-07 202.72.245.203

АН ОЛОН ЛИДЕРТЭЙ ГЭЭД Л ЗАСАГ АВАХААРАА БИЕСЭЭ ТАТАЖ УНАГААД БАЙДАГСАН ОДОО ТЭД ХААЧСАН БЭ? ГАНЦ МИГИЙН АТГАНД ТАС БАЗУУЛАХ НЬ ЭНЭ ҮҮ?

Avatar

МАНАН-н хэвтүүл 2019-03-07 202.179.26.241

МИ ОВОГТЫН УЛААН ХАМГААЛАГЧ ЭРДЭНЭ ОДОНТУЯАТАЙГАА, ЭРДЭНЭБАТ НАРАНТУЯАТАЙГАА АЛИАТАЖ ДУУСДАГГҮЙ ЭЭ!

Avatar

zochin 2019-03-07 202.126.89.163

iim nam haana bdag ve ali ert dampuursan bishvv

Avatar

Зочин 2019-03-07 49.0.147.37

за ардчилагч нар нохой 3 харталаа согтуурхандээ

Avatar

Зочин 2019-03-07 202.21.106.142

Эргэлтийн сонгууль гэж юу юм бэ.

Avatar

Зочин 2019-03-07 66.181.169.110

За үхсэнийх нь ил тод дээрээс нь нэг хүний нэр өгнө. Тэр нь өрсөлдөгчгүй. Гишүүд нь тэр хүнийг л дугуйлна. Өөр сонголт байхгүй. Сонин л сонгууль байгаа биз

Avatar

anar 2019-03-07 202.21.126.22

2020 onoos TANAI AN bol hol shuu amjihgui shuu. Bitgii zuudleed bai

Avatar

Зочин 2019-03-07 202.126.89.177

МАНАНГИЙН АНУУСУУД ЮУЧ ЯРИАД ХЭРЭГГҮЙ !!! ТА НАРЫГ ТООХ НОХОЙЧ БАЙХГҮЙ !!! УДАХГҮЙ МАНГАРУУДАА ТА НАРЫГ ЗАЙЛУУЛНА !!! АРДЧИЛАЛ ИЙМ БАЙДАГГҮЙ ЮМ !!! БҮГД ЛУЙВАРЧИД , УДАХГҮЙ НАРСАНД ЯВЖЭЭ !!!

Avatar

Зочин 2019-03-07 202.55.180.58

Энэ нам одоо эрдэнэ, эрдэнбат бас магнай гэгчээс өөр хэнд ч хэрэггүй нам болсон

Avatar

Зочин 2019-03-07 202.21.116.78

яг үнэн, чи эрдэнэээ энэ намыг юу ч болгож байгаа шүү

Avatar

зочин 2019-03-07 103.57.93.25

ХАРИН Ч ЭМХ ЗАМБРААТАЙ БОЛГОЖ БАЙГАА БАЙХ ШҮҮ

Avatar

АН-ын гишүүн 2019-03-07 202.21.116.78

яг үнэн, чи эрдэнэээ энэ намыг юу ч болгож байгаа шүү

Avatar

irgen 2019-03-07 202.21.126.22

itegehgui bn aa Erdenee. Chi MANAN-g hamgaalaad ulsiin uildveriig huuli busaar huvichlahad gar biy oroltsson ym bish uu

Avatar

irgenf 2019-03-07 202.21.126.22

itgehgui bn aa Erdenee. Chi MANAN-g hamgaalaad ulsiin uildveriig huuli busaar huvichlahad gar biy oroltsson ym bish uu .

Avatar

Зочин 2019-03-07 64.119.16.67

АВИЛГА, ГАМИНГ ЯЛАХ ГЭЖ ТЭМЦЭЖ БАЙГАА ӨНӨӨДРИЙН МОНГОЛД ЯЛЗАРЧ, ӨМХИЙРСӨН АН ОГТ ХЭРЭГГҮЙ!! ХАРИН МоАХ ТУЙЛЫН ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДНА.

Avatar

Зочин 2019-03-07 202.21.127.142

Одоо танай нам хэнд хамаатай юм, улс орон биш өөрсдийнхөө төлөө нам биз дээ?

Avatar

Зочин 2019-03-07 202.131.245.243

Сахалт эзний төлөө ажилладаг харгис феодал Эрдэнэ вангийн нам.

Avatar

Зочин 2019-03-07 103.212.116.47

UMHII BAH MELHIITEI BID HOL YAVAHGUI SHDE GISHUUDEE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж