Алдарт баритон Э.Амартүвшин, Ч.Бадрал нар Италийн тайзнаа

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

Алдарт баритон Э.Амартүвшин, Ч.Бадрал нар Италийн тайзнаа

Алдарт баритон Э.Амартүвшин, Ч.Бадрал нар Италийн тайзнаа

Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт баритон Э. Амартүвшин, дуурийн дуучин Ч. Бадрал нар Италийн алдарт Веронагийн задгай театрын тайзнаа зохион байгуулах 97 дугаар фестивалийн үеэр дуулах нь ээ.

Италийн хамгийн эртний тайз хэмээн нэрлэгддэг алдарт Веронагийн задгай театрын тайзнаа ирэх зургадугаар сарын 21-нд фестивалийн нээлтийг хийхээр товложээ. Испанийн дуурийн дуучин Пласидо Домингогийн дуурийн урлагт хүчин зүтгэсэн 50 жилийн ойг тохиолдуулан ийнхүү томоохон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ наадамд дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Пласидо Доминго, Анна Нетребко зэрэг дуурийн одод оролцох гэнэ.

Мөн дэлхийн шилдэг 80 дуурийн гоцлол дуучид гурван сарын турш чуулах ажээ. Уг арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, дуучин Ч.Бадрал нар оролцох баярт мэдээгээр ард түмнийхээ сонорыг мялааж байна. Тэд хоёулаа Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөө багшийн шавь бөгөөд дэлхийн алдарт дуурийн дуучидтай хамтран "Травиата", "Айда" дуурийн гол дүрд тоглох юм байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж