УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 60 насыг зооглож байгаа аж. УИХ-ын дарга З.Энхболд нас нь 0-ээр төгссөн гишүүддээ мөнгөн аяга бэлэглэдэг уламжлалын дагуу өнөөдөр өглөө түүнд мөнгөн аягаа гардуулж өгчээ. Саяхан буюу энэ сарын 13-нд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн төрсөн өдөр тохиосон бол дөрөвдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн төрсөн өдөр тохиосон байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанын үеэр УИХ-ын дарга төрсөн өдөр нь тохиосон гурван гишүүндээ баяр хүргэлээ.
С.СҮРЭН