Хаваржилт хүндэрсэн сумын малчдад 900 тонн өвс үнэгүй өгнө

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

Хаваржилт хүндэрсэн сумын малчдад 900 тонн өвс үнэгүй өгнө

Хаваржилт хүндэрсэн сумын малчдад 900 тонн өвс үнэгүй өгнө

Завхан аймгийн 16 суманд хаваржилт хүндэрч, өвс тэжээл дутагдах, малын усан хангамж хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын шийдвэрээр 900 тонн өвс, 680 тонн тэжээл, Цагаанхайрхан суманд түргэн тусламжийн автомашин, Яруу, Тосонцэнгэл, Тэс сумын ЗДТГ-т автомашин олгохоор болжээ.

Завхан аймгийн хувьд Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байна.  Аймгийн нөөцөд бэлтгэсэн 144 тонн өвсийг үнэгүй, 90 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгож, малчдын болон сумдын аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зарцуулж дуусчээ. Энэ асуудлаар Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, өвс тэжээл үнэгүй олгох санал гаргасны дагуу дээрх шийдвэрийг гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж