"Нэг хором" аяны нээлт боллоо | News.MN

"Нэг хором" аяны нээлт боллоо

"Нэг хором" аяны нээлт боллоо

"Нэг хором" аяны нээлт боллоо

Цагдаагийн ерөнхий газар, "JCI Монгол” төрийн бус байгууллагатай хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан  сэргийлэх, ухуулга нөлөөллийн  "Нэг хором" аяны нээлтийг UB PALACE-д хийж, их дээд сургуулийн дөрвөн мянга орчим оюутан залуусд харилцаа эерэг хандлагын талаар лекц уншиж, хэлэлцүүлэг зохион байгуулав. Илтгэгч зочидоор ШШҮХ-ийн шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд, УЕПГ-ын хяналтын прокурор Г.Оюунболд, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, “Сэтгэлийн өнгө” сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатар, Ардын жүжигчин Н.Сувд, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү, Хөрөнгө оруулалтын фирмийн гүйцэтгэх захирал Гаррэт Вилсон, Гавъяат жүжигчин Н.Ариунболд нар оролцож, чиглүүлэгчээр “Фаро” сургалтын төвийн багш Б.Идэр-Од, “Бат Солюшн Партнерс” компаний УЗ-ийн дарга В.Ганзориг нар ажиллалаа. Мөн арга хэмжээний үеэр “Чоно” хамтлаг “Нэг хором” аяны дууг толилуулав.

Өнгөрөгч оны статистик  мэдээллээс харахад хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт нийслэлд 61 хувь, орон нутаг 31 хувь үйлдэгджээ.  Дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд залуус бусадтай үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар нэг хормын уур уцаараа барьж дийлээгүйгээс гэмт хэрэгт холбогдож сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирдог гэдгийг холбогдох албаныхан тайлбарлаж байсан. Тиймээс нэг хором өөрийн уур бухимдлыг барьж сурснаар өөрийгөө болон өрөөлд хохирол учруулахгүй гэж хууль хяналтын байгууллагын албан хаагчид анхааруулж байна.

Тус аяны талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэдгийг энгийнээр хэлэхэд зодолдох, танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн хэлбэрээр үйлдэгддэг. Зодолдох, танхайрах гэмт хэргийн тоо буурахгүй байна. Бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ямар хүмүүс холбогддог вэ гэхээр ид хийж бүтээх насны залуучууд холбогддог. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг өс хонзонгоос биш уураа барьж дийлээгүйгээс үйлдэгддэг юм. Тус аян орон даяар зохион байгуулагдана. Мөн энэ сард олон нийтийн тэмдэглэлт баяр нэлээдгүй зохиогддог. Тиймээс залуустаа ганц хормын уур бухимдлаа "Уучлаарай" гэдэг үгээр сольё гэж уриалмаар байна. Ухаалаг залуус амьдралыг аварна” гэв.

Аяныг зохион байгуулагч “JCI Капитал” салбар байгууллагын 2019 оны ерөнхийлөгч О.Мөнхнасан “Манай байгууллага 2018 оноос хойш Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд өмнө жил Зам тээврийн ослыг багасгах “Хүүхдэд ээлтэй гарц” төсөл, Хүүхдийн хүчирхийллийг бууруулах зорилготой “Би хүүхэд хамгаалагч” төсөл зэргийг хамтран хэрэгжүүлсэн ба энэ жил бид Бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Нэг хором” аяныг хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна” гэлээ.

ЦЕГ, “JCI Монгол” төрийн бус байгууллага нь уур бухимдал стрессээ барьж сурах, хүнтэй эвтэй харьцах харилцаа хандлагаа өөрчлөх, цаашилбал дээрх гэмт хэргийн хор уршгийг залуучуудад таниулах ажлыг зохион байгуулах аж. Ингэхдээ хүний эрүүл мэндэд халдсанаар хуулийн хариуцлага хэрхэн хүлээх талаарх эрх зүйн мэдээллийг олон нийтийн хэрэгслээр түгээх юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж