Гимофилитэй хүмүүсийн тоо нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Гимофилитэй хүмүүсийн тоо нэмэгджээ

Гимофилитэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 17-ны өдөр тэмдэглэдэг ажээ. Энэхүү өдөрт зориулсан “Гэр бүлийн оролцоог бий болгоё” уриатай өдөрлөг өнөөдөр боллоо. Гимофили гэдэг нь цус бүлэгнэлтийн төрөлхийн дутмагшлын эмгэг бөгөөд арван мянган эрэгтэй нярай тутамд нэг, нэг сая нэг эмэгтэй төрөлтөд нэг тохиолддог ховор эмгэг ажээ. Дэлхий даяар дөрвөн мянган хүн тус эмгэгээр өвдсөн бол манай оронд 18 хүртэлх насны 50 орчим хүүхэд, 40 орчим,  насанд хүрсэн хүн гимофили өвчтэй хэмээн бүртгэгдээд байгаа юм байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тус өвчнийг эмчлэхэд ихээхэн анхаардаг бөгөөд ажлын байраар хангаж өгдөг  бол хөгжингүй орнуудын хувьд эм, тарианаас эхлээд маш дутагдалтай байдаг мөн ажиллах нөхцөл боломж бүрдээгүй байдаг ажээ.

Үүнтэй холбогдуулан тус өвчнийг түргэн шуурхай олж эмчилхийн тулд монголд гимофилийн холбоо 2000 онд үүсэн байгуулагдсан юм байна. Тус холбоо байгуулагдсанаар өмнөх оношлогдоогүй байсан гимофили өвчнийг оношилж,  хүмүүсийн анхаарч үзээгүйгээс болж хүүхдүүд амь насаа алдах тохиолдол их байсныг дэлхийн гимофилийн холбоотой хамтран ажилласны дүнд илүү хурдан шуурхай эмчлэх болсон хэмээн  тус холбооны тэргүүн Ж.Мандаа мэдэгдэж байна. Мөн гимофил өвчнөөр өвдсөн хүүхдүүд унаж, ойчих тохиолдолд бусад эрүүл хүүхдүүдийг бодоход илүү амархан гэмтэж тахир дутуу болдог учраас гэр бүлийн онцгой хайр халамжийг шаарддаг юм байна.

Г.ТУНГАЛАГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж