БНСУ: Хойдууд цэргийн зориулалтаар уран баяжуулсаар байна

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

БНСУ: Хойдууд цэргийн зориулалтаар уран баяжуулсаар байна

БНСУ: Хойдууд цэргийн зориулалтаар уран баяжуулсаар байна

БНАСАУ Йонбён цогцолборынхоо уран баяжуулах төхөөрөмжүүдийг ашигласаар байгаа тухай “Yonhap” агентлаг Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба(ҮТА)-ны мэдээллээс иш татан мэдээлжээ.

БНСУ-ын ҮТА-ны дарга Со Хун “Уран баяжуулах төхөөрөмжүүд БНАСАУ болон АНУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болохоос бүр өмнө хэвийн ажилласаар байсан” гэж мэдэгдсэн байна.

Өмнө нь Өмнөд Солонгосын тагнуулчид тус улс Йонбён цогцолборынхоо таван мегаваттын цөмийн реакторыг 2018 оны эцсээс хойш ашиглахгүй байгаа гэж мэдээлжээ. Тус реакторт жилд 5-7 кг зэвсгийн плутони гарган авдаг байна. Нэг цөмийн бөмбөг бүтээхэд 6 кг плутони шаардагддаг ажээ.

Со Хун Пёньяны захын Саным дүүргийн судалгааны төвийн талбайд хөдөлгөөн идэвхжиж эхэлсэн тухай мэдээлсэн байна. Тэнд Хойд Солонгос тив алгасагч "Хвасон-15" зэрэг хэд хэдэн төрлийн баллистик пуужин бүтээсэн гэж үздэг.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хоёрдугаар сарын 27, 28-нд болсон Ханойн дээд хэмжээний уулзалтын үеэр Йонбён цогцолборыг татан буулгасны хариуд улсад нь авсан хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцлахыг Дональд Трампад санал болгосон билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч энэ саналыг хүлээж аваагүй бөгөөд өөр хэд хэдэн объектоо устгахыг шаардсан байдаг. Хоёр орны удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт ямар нэг гэрээ, тунхагт гарын үсэг зуралгүй дуусаж, талууд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон билээ.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж