-Чуулга уулзалтыг хийх болсон шалтгаан юу байв. Яагаад заавал англи хэл дээр зохион байгуулсан юм бэ. Эх орондоо эх хэлээрээ зохион байгуулсан бол илүү өгөөжтэй байсан болов уу?
-Эдийн засгийн чиглэлийн чуулга уулзалт олонтаа зохиогддог. Гэвч энэ удаагийн чуулга академик чиглэлийн хурал гэдгээрээ анх удаа зохиогдож байгаа гэж хэлж болно. Хуралд Их Британи, Хонконг, Герман зэрэг орны таван гадаад эрдэмтэн, гадаадын их дээд сургуулиудад багшилдаг дөрвөн монгол эрдэмтэн, МУИС-ийн нэг багш илтгэл тавьсан. Энэхүү хурлыг монгол хэл дээр зохион байгуулж болох байсан. Гэвч орчуулга гэдэг нэг төвөгтэй зүйл бий. Мэргэжлийн үг хэллэгийг яг таг орчуулахад бэрхшээлтэйн дээр цаг их алддаг. Тэгээд ч англиар явуулснаар Монголбанк, Сангийн яам зэрэг төрийн байгууллагын ажилтнуудын хувьд хэлний мэдлэгээ өргөжүүлэх боломжийг олгосон.
-Хамгийн сонирхолтой илтгэл юу байв?
-Их Британийн эрдэмтэн багш Michael Moore-ийн “Бондын зах зээл”, Хонконгийн эдийн засагч Yong Wang-ийн “Хятад, Энэтхэгийн эдийн засгийн өсөлт” зэрэг илтгэлүүд сонирхолтой байлаа.
-Өөрөө хэзээнээс Их Британийн Хатан хааны их сургуульд багшлах болсон бэ. Багш хүний хувьд Монголын эдийн засагч, төрийн албан хаагчдын эдийн засгийн болоод хэлний мэдлэгт ямар дүн тавих вэ?
-Би МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багшилж байгаад Их Британийг зорьсон. 2006 оноос Их Британийн Хатан хааны их сургуульд багшилж байна. Нэг үеийг бодвол манай монгол мэргэжилтнүүдийн мэдлэг боловсрол дээшилсэн шүү. Ер нь саар дүн тавихааргүй болсон байна.
Д.Цээнэ