"Оюутолгой"-д улаан бурхан гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

"Оюутолгой"-д улаан бурхан гарчээ

"Оюутолгой"-д улаан бурхан гарчээ

Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2019.3.7/ мэдээлэл хийлээ.

Энэтхэг Улсаас Монголд ажиллаж байгаа иргэн улаанбурханаар өвчилсөн тохиолдол өчигдөр /2019.3.6/ гарсан байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн уурхайд ажилладаг гадаад инженер халуурч, биеэр нь тууралт гараад эмнэлэгт хандсан. Ингээд шуурхай шинжилгээ авахад улаанбурхан өвчин мөн болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо.

Өнөө өглөө ХӨСҮТ-ийн ажилтнууд Оюутолгой руу ниссэн. Өвчтөн болон ойрын хүрээнд байсан 12 хүнийг тус тусад нь тусгаарласан. Өвчнийг тархаахгүй тэнд нь дарахаарыг зорин ажиллаж байна. Манай ажилтнууд халдвар тарахаас сэргийлэх чиглэлээр бүхий л ажлыг зохион байгуулна. Шаардлагатай бүх эмнэлгийн хэрэгсэл, вакциныг авч явсан” гэсэн юм.

ДЭМБ-аас гарсан мэдээллээр 2018 оны жилийн эцсийн байдлаар 50 гаруй оронд улаанбурханы 230 орчим мянган тохиолдол бүртгэгджээ. Энэ дотор ОХУ, болон БНХАУ багтаж байгаа бол Энэтхэг улсад 64 мянган хүн улаанбурханаар өвчлөөд байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж