Путин: Гадаадын 600 тагнуулын үйл ажиллагааг таслан зогсоосон

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

Путин: Гадаадын 600 тагнуулын үйл ажиллагааг таслан зогсоосон

Путин: Гадаадын 600 тагнуулын үйл ажиллагааг таслан зогсоосон

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Лхагва гаригт, тус улсын аюулгүй байдлын алба өнгөрсөн жил Оросын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг оролдсон гадаадын 600 орчим тагнуул, тусгай албадын үйл ажиллагааг таслан зогсоосон талаар хэлжээ.

Холбооны аюулгүй байдлын албаны зөвлөлийн хуралдаан дээр тус байгууллагыг өмнө нь удирдаж байсан тэрбээр "Өнгөрсөн жил тагнуулын тусгай албад идэвхтэй сайн ажилласны үр дүнд гадаадын 129 тагнуулч, 465 тусгай албадын үйл ажиллагааг таслан зогсоосонд талархал илэрхийлье” хэмээн хэлсэн байна.

Путин хэлэхдээ “Гадаадын тусгай албад улс орны эдийн засаг, шинжлэх ухааны судалгаа, технологийн талаар мэдээлэл авахын тулд ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг эрмэлзэж байна” гэж нэмж хэлжээ. Путиныг үг хэлэх үеэр Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников хамт байлцжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч “Урьдын адил тэд манай улсын улс төрийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдож байна. Тиймээс тагнуулын байгууллага орчин үеийн арга барилаар өдөр тутам үр дүнтэй ажиллах ёстой" гэж хэлсэн байна.

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын иргэн, Мичиганы оршин суугч Пол Уиланыг  Москвад тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн баривчилсан. Тэрээр эдүгээ Лефертовын урьдчилсан хорих газарт буй юм байна.

ОХУ-д алан хядах ажиллагааны эсрэг тэмцэл нэн тэргүүний асуудал хэвээр байгаа аж. Путин тагнуулын байгууллагын ажилтнуудад эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг үүрэгджээ.

Мөн тэрээр Холбооны аюулгүй байдлын алба терроризмтой тууштай тэмцэж буйг тэмдэглээд, сүүлийн 10 жилийн хугацаанд террорист халдлагын тоо буурч буйг онцолсон байна. Гэхдээ Холбооны аюулгүй байдлын алба шинэ арга барилаар үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, гэмт халдлагын төлөвлөгөөг таслан зогсоох ёстой” гэж хэлжээ.

Путин "Үндэсний мэдээллийн нөөцийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гадаадын тагнуул, тусгай албадын үйл ажиллагаа нь манай улсын үндэсний эрх ашгийг ноцтой хохироож болзошгүй том хэмжээний үйл ажиллагаанууд юм.

Оросын эсрэг кибер довтолгоо үргэлжилж, үүнтэй холбоотой заналхийлэл улам бүр нэмэгдэх болно. Үүнтэй холбоотойгоор мэдээллийн дэд бүтцийг цаг алдалгүй хамгаалахын тулд нэмэлт арга хэмжээ авах нь чухал юм” гэжээ.

Эх сурвалж: CNN, Vesti

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж