KFC-гийн 2 төлөөлөгч Монголд ирж, НМХГ-ын дүгнэлттэй танилцжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

KFC-гийн 2 төлөөлөгч Монголд ирж, НМХГ-ын дүгнэлттэй танилцжээ

KFC-гийн 2 төлөөлөгч Монголд ирж, НМХГ-ын дүгнэлттэй танилцжээ

 “Зайсан дахь KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэдээс 247 хүн өвчилснөөс 42 нь эмнэлэгт эмчлүүлж буй гэх мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл KFC-гийн эрхийг эзэмшдэг “Yum! Brands Inc” компанийн хоёр төлөөлөгч Монголд ирж, KFC-Моngolia салбарын үйл ажиллагаатай танилцсан гэх мэдээллийн дагуу холбогдох мэргэжилтнээс нь тодрууллаа.


Э.ЗОЛБАЯР: ХОЁР ТӨЛӨӨЛӨГЧ ЗАЙСАН ДАХЬ KFC САЛБАРЫН НМХГ-ЫН ДҮГНЭЛТТЭЙ ТАНИЛЦСАН

-Энэ талаар “KFC-Мongolia” салбарын маркетнигийн албаны дарга Э.Золбаяраас тодруулахад "Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Кентаки мужийн Луисвилл хотод байрладаг “Yum! Brands Inc” компанийн хоёр төлөөлөгч Монголд ирээд буцлаа. Монгол дахь KFC түргэн хоолны салбарын үйл ажиллагаатай танилцаж, шалгалт хийхээр салбарын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн болон, чанарын судалгааны мэргэжилтэн гэсэн хоёр хүн ирсэн юм. Мэргэжилтнүүд Зайсан дахь KFC салбарт гарсан хоолны хордлогын талаарх НМХГ-ын дүгнэлттэй танилцаж, үйл ажиллагаа стандартын дагуу байна гэж дүгнэсэн. Ирэх долоо хоногоос “KFC-Моngolia” салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор дахин ирнэ. Энэ үеэр бид тайлангаа танилцуулах болно. Төлөөлөгчид Монгол дахь KFC салбарын үйл ажиллагаатай танилцах явцад аль нэг салбарын үйл ажиллагааг хаах талаар ямар нэгэн зүйл яриагүй” гэв.

“ЗАЙСАН ДАХЬ KFC САЛБАРЫН ГҮНИЙ ХУДГИЙН УСНЫ ШҮҮЛТҮҮРИЙГ НЬ СОЛЬЖ БАЙНА” ГЭВ

Зайсан дахь KFC салбарын үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж. Одоогоор тус салбарын гүний худгийн усны шүүлтүүрийг нь солих ажил хийж байгаа гэдгийг албаныхан хэллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүдийн дүгнэлтээр Зайсан дахь KFC түргэн хоолны газрын ундны усанд бичил биетэн зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.5 дахин их илэрсэн. Мөн уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн талаар хоёрдугаар сарын 18-нд мэдээлсэн. Энэ үеэр НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Очмаа тайлбарлахдаа “Зайсан орчмын хотхон, барилгууд ус ариутгах татуургын хэсгийн шугам сүлжээтэй байдаг.  Гүний худаг нь 100 орчим метрийн гүнээс гардаг.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид усны шинжилгээнд ундны усаа хамруулж, шаардлага хангасан дүгнэлт гарсан. Түүнээс хойш ундны ус ямар нэгэн байдлаар бохирдсон байх боломжтой. Чухам ундны ус ямар шалтгаанаас бохирдсоныг мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж байна” гэсэн юм.

Э.УНДРАЛ: БИДЭНТЭЙ ОДОО ХҮРТЭЛ ХОЛБОГДООГҮЙ БАЙНА

"Манай гэр бүл Зайсан дахь KFC салбараар үйлчлүүлж байгаад хоолны хордлого авсан. Тэгээд Халдварт өвчин судлалын үндэсний төвд нөхөр, хүү хоёр маань хэвтэн эмчлүүлээд гарсан юм. Эмнэлгээс гараад Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, холбогдох өргөдөл, гомдлоо өгсөн. Одоогоор ямар ч хариу ирээгүй л байна. Зарим хордлого авч, эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд хохирлын мөнгө өгч байна гэж дуулдсан. Би “Таван богд” групп руу утасдаж асуухад “Бидэнд одоогоор хохирлын мөнгө өгсөн мэдээлэл ирээгүй байна. Эргээд холбоо барья” гэж хэлсэн гэв.

Түүний гэр бүл хоёрдугаар сарын 10-ны өдөр Зайсан дахь KFC-гийн салбараар 17.30-19.30 цагийн хооронд үйлчлүүлсэн. Бид есүүлээ “Өнөр бүл” багц болон давхар бургер худалдан авсан. Учир нь хоёр хүүхдийн маань төрсөн өдөр байсан. Би нөхөртэйгөө бялуу худалдаж авахаар явах үеэр нөгөө хэд маань хоолоо захиалсан байсан. Тэгээд бялуугаа авч ирээд идэх гээд сууж байсан чинь хүргэн маань “Мах нь их аргуу байна” гэсэн. Тэгэхээр нь би идэхээ болиод пиццанаас нь идсэн. Харин манай хүүхэд давхар бургерыг нөхөр маань тахианы хоёр далавч идсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж