Амьтан, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд олгодог гэрчилгээ, мэдэгдэл, бичиг баримтыг хүлээн авах, хариу өгөх журмын төслийг танилцуулж санал авах, журамд тусгах, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх зорилгоор МХЕГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгж, иргэдтэй нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт МХЕГ-ын ЭИХХЦХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Дашмягмаржав, МХЕГ-ын Хууль зүй мониторингийн хэлтсийн дарга Т.Бакыт, Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн И.Мөнхбаяр болон ЭИХХЦХГ-ын улсын ахлах байцаагчид, болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Монголын махны холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Очирбат, Өлөн гэдэс үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны тэргүүн Б.Мөнхзаяа, Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Баярсайхан, Монголын самрын холбоо болон, мал, амьтан, ургамал, ургамлын гаралтай түхий эд бүтээгдэхүүн экспортлогч 71 аж ахуй нэгжийн удирдлага төлөөллүүд оролцов.
Тус хэлэлцүүлгээр гэрчилгээ, мэдэгдэл, бичиг баримтыг хүлээн авах, хариу өгөх журмын төслийн агуулга, хууль зүйн үндэслэлийг танилцуулан, мал, амьтан, ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспортлоход тулгамдаж буй асуудлын талаар аж ахуй нэгжүүдтэй хэлэлцэж цаашид авч хэрэгжүүлэх арга зам, бизнесийн таатай орчин нөхцлийг бүрдүүлэн иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, ил тод байдлыг хангах зөвлөн туслахад чиглэсэн асуудлуудын талаар хэлэлцэн журамд тусгах саналыг авч ажиллав.
Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ