2014 оны Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

2014 оны Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы Баасан гаригийн үдээс хойших хуралдаан 15.30 цагт 53.9 хувийн ирцтэй  эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг  татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийх байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар хүрэлцэн ирэх боломжгүй болжээ. Мөн уг асуудалтай холбогдуулан байлцах ёстой Шадар сайд У.Хүрэлсүх хээрийн түймэр гарсан Сүхбаатар аймгийг зорьсон бол Сангийн сайд Ж.Эрдэнэбат Олон улсын валютын сангийн хаврын уулзалтад оролцож байгаа шалтгаанаар хүрэлцэн ирэх боломжгүй болжээ. Тиймээс Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулах саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тавьсаныг гишүүд дэмжлээ.

Одоо чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж