Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам эдгээр өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотод болж байна.
Монгол улсын баг тамирчид анх удаа спортын таван төрөлд өрсөлдөж байгаагаас уран гулгалтын Г.Марал-Эрдэнэ багийн бүрэлдэхүүнд багтсан. Тэрбээр анх удаа эх орноо төлөөлөн Универсиадад оролцох гэж байна.
Г.Марал-Эрдэнэ ээж А.Шинэсарангийн хамт Красноярск хотод ирсэн бөгөөд өчигдөр түүнийг Монголын оюутны спортын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзжээ.
Г.Марал-Эрдэнэ Япон улсад суралцдаг бөгөөд Козука Сачико дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ хийсэн байна. Түүний тэмцээн маргааш болно.
Универсиадын уран гулгалтын тэмцээн өчигдөр "Платиниум арена" спортын ордонд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрээр эхэлж, 26 тамирчнаас 24 нь чөлөөт үзүүлбэрт орохоор болжээ. Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл өнөө шөнө болж, чөлөөт үзүүлбэрт оролцох тамирчид тодорно.
Универсиадын талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
Холбоотой мэдээ