Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээр сүүлчийн шатандаа орж УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэгдэхэээр боллоо. Энэхүү Засгийн газрын ажлын хэсэг болон Хөрөнгө оруулагч нарын хооронд байгуулагдах гэрээ нь Монгол хүн бүхний анхаарлыг зүй ёсоор татаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тавантолгойн орд газрыг ашиглах асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр “…Тавантолгойн гэрээнд 50 тн нүүрс тээвэрлэлт тутамд нэг ширхэг мод тарих зардлыг тооцож Байгаль орчныг хамгаалах санд төвлөрүүлэх, Байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг тодорхой зааж тусгаж өгөх хэрэгтэй” гэв.