Монголд эмийн үнэ 2-4 дахин өндөр байна

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

Монголд эмийн үнэ 2-4 дахин өндөр байна

Монголд эмийн үнэ 2-4 дахин өндөр байна

Эрүүл мэндийн яам 2019 онд хэрэгжүүлэх томоохон найман зорилт тавьжээ. Үүний нэг нь эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Иргэндийн 61.3 хувь нь эмийн зохистой хэрэглээний талаар мэдлэггүй байдаг аж. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эм гэж ойлгон өвчин эмгэгийг анагаах зорилгоор хэрэглэх тохиолдол түгээмэл гардаг байна.

Түүнчлэн эмийн санд ирсэн жорын 80.9 хувь нь жор бичилтийн стандарт хангадаггүй аж. Мөн эмийн үнэ олон улсын жишгээс 2-4 дахин өндөр байгаа ажээ.

Тиймээс эмийн чанар, аюулгүй байдлыг хангах цахим жорын тогтолцоог 2019 онд бүрэн нэвтрүүлэх юм байна. Мөн Эмийн үнийн дээд жишиг хэрэгжүүлж, эмийн сангууд эмийн үнийг ил тод байрлуулахыг шаардах юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж