Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлнө | News.MN

Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлнө

Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлнө

Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлнө

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 18-аас эхлүүлэхээр болсон. Ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа аж.

Энэ удаагийн зарлагдсан ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх хамгийн чухал, анхаарлын төвд байх асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргыг томилох саналыг зөвшилцөх асуудал юм. Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг нэр дэвшүүлээд буй. Монгол  Улсын Ерөнхийлөгчийг зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штаб дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр ажилд томилсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр чөлөөлсөн. Харин одоо ЗХЖШ-ын даргын үүргийг  Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат орлож байгаа. Тиймээс намрын чуулган завсарлахын өмнө Ерөнхийлөгчийн зүгээс  ЗХЖШ-ын даргад хошууч, генерал А.Ганбатыг нэр дэвшүүлэх саналыг хүргүүлсэн юм.

Холбоотой мэдээ

ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг нэр дэвшүүлжээ

ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг нэр дэвшүүлжээ

Түүнээс гадна хуулийн байгууллагын хэд хэдэн томилгоог хийхээр ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалд тусгажээ. Тухайлбал, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох зэрэг асуудлыг оруулж ирэхээр болсон байна. Эдгээр асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх захирамжид тусгасан байгааг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон хэлжээ. Одоо Монгол Улсын Ерөнхий прокурор хоёр орлогчтой бөгөөд орлогч прокурор Г.Эрдэнэбат, Б.Амгаланбаатар нар ажиллаж буй. Харин АТГ-ын даргаар Х.Энхжаргал, дэд даргаар Ц.Нямдорж нар ажиллаж байгаа юм.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн санал болгосон хуулийн байгууллагын удирдлагуудыг чөлөөлж, өөр хүмүүсийг томилох нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх гол асуудлууд юм.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-03-07 86.253.46.118

Дэмжиж байна, бүх хүчний байгууллагын удирдлага солигдох ёстой, Эх орноо гэсэн сэтгэлгүй гадны юмнуудтай сүлбэлдсэн хүмүүсийг хамгаалсан цагдаа сэргийлэх гэж байх ёсгүй, улс орноо бодох хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-03-07 64.119.22.59

УИХ-ын бүрэн эрхэд Баттулга гуай удаа дараа ичгүүргүй халдаж байна.ХАМГИЙН САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА АТГ-ЫН ДАРГЫГ СОЛИХ ГЭЖ БАЙГАА НЬ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА.Тэгээд ч Женко, Зи нарын нэр дэвшүүлсэн хүн ямар олигтой л амьтан байв гэж. Одоогийн АТГ-ын дарга шударга ажиллаж байгаа. АТГ, Х.Энхжаргал Женко тэргүүтний луйврын мөрөөр орсон тул гарын боолуудаа тавих гэж байгаа нь нууц биш байна, Төмөрзамын 280 сая $-оос эхлээд хэргүүдийн шалгалтыг замхруулах буюу цагаатна. Харж л байгаарай

Avatar

Иргэн 2019-03-07 66.181.180.249

Манайхан хүний ажлыг ямар дүгнэж цэгнэх бтшдээ?! Өөрийнхөө хэрэгцээг л бодолцож шийддэг хойно?! Энхжаргалын чөлөөлөгдөх хуулийн хугацаа нь бол дуусаагүй юм билээшдээ?!

Avatar

Зочин 2019-03-07 66.181.160.61

АТГ-ын дарга нарыг сольсон нь дээр байхаа. Ганцхан хүний албан тушаалыг өөрчлөх талаар Монгол төр хоёр жил ярилаа. МАНАН буюу мафи байгаа нь бодит үнэн болох нь нотлогдлоо. Мафийн төрийг тогтоогоод байсан гол хүчин чинь энэ АТГ-хан болоод хуулийнхан. Одоо олон түмэн энэ хуулийн бүлэглэлд огт итгэхээ болчихлоо. Үнэхээр төр ард түмний мэдэлд л байдаг бол улс төрийн болоод хуулийн бүлгээс бүрэн ангижирсан нь дээр.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2019-03-07 64.119.16.164

АТГ-ын удирдлагыг өөрчлөх Ерөнхийлөгчийн санал хуулийн үндэслэлгүй. АТХ-ийн 21.5-д дарга, дэд дарга нөхөн томилогдвол энэ хуулийн 21.1-д заасан хугацаагаар ажиллана гэж заасан. 21.1-д заасан хугацаа гэдэг нь 6 жил.Энхжаргал, Нямдорж нар 2015 онд нөхөн томилогдсон бол 2021 онд бүрэн эрх нь дуусна.ТАЗ-ийн гишүүн нөхөн томилогдвол өмнөх гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаагаар ажилладаг хуультай. АТГ-ын удирдлагынх үүнээс өөр. АТХ-д өөрчлөлт оруулах замаар тэднийг өөрчлөх зам бий. Муу арга даа.

Avatar

Зочин 2019-03-07 103.212.118.85

Зөв зөв.

Avatar

Зочин 2019-03-07 103.26.194.117

ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУД МӨНГӨ ЭРХ МЭДЛИЙН ӨМНӨ СӨГДӨЖ, УЛСТӨРЧДИЙН ЗАХИАЛГААР ХӨДӨЛДӨГ БАЙСАН ЦАГТ НИЙГЭМД ЭМХ ЦЭГЦ, ШУДАРГА ЁС ЯРИХ ХЭРЭГ АЛГА. Ц.ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛДЫН ХҮМҮҮС СОЛИГДОЖ Х.БАТТУЛГЫН ХҮМҮҮС БОЛСНООР САЙН САЙХАН ЮМ ХИЙГДЭХ ҮҮ ГЭДЭГ ТУН ЭРГЭЛЗЭЭТЭЙ. ЦАГТАА 5 ТОЛГОЙГ ХУВЬДАА АВЬЯ ГЭЖ САНААРХАЖ БАЙСАН ХҮН ОДОО НИЙГМИЙН ТЭГШ ХУВААРИЛАЛТ, ШУДАРГА ЁС ТОГТООХ УУ ГЭДЭГ Ч ЭРГЭЛЗЭЭТЭЙ

Avatar

зү 2019-03-07 112.72.12.7

Хийвэл хийсэн шиг хийгээрэй дээ

Avatar

огцруулж биш хариуцлага тооцож байж шударга ёс тогтоно 2019-03-07 66.181.161.97

новшнуудад хууль яаж үйлчилдэгийг харуулах хэрэгтэй

Avatar

ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЖДҮҮДНЭ 2019-03-07 58.108.22.92

ӨМХИЙ ХУЛГАЙЧ ЖОНКУУГИЙН САВАРТ МОНГОЛ ОРОН СҮЙРЭХ БАЙЖ

Avatar

Зочин 2019-03-07 178.196.67.173

Genko iin buh luivar, huu Hulegtiinh ni har tamhinii hereg, tagtan deerees hun shidej alsan hergiig nen darui sergeej shalgaarai.

Avatar

zochin 2019-03-07 43.228.129.150

Огцруулаад орхиж болохгүй. Хариуцлага заавал тооцох хэрэгтэй. Хариуцлага тооцдоггүй, зүгээр л албан тушаалаа өгснөөр хожоод гардаг нь маш буруу.Тиймээс авилга, хээл хахууль, хулгай, луйвар газар авч байгаа. Хууль байхгүй л гэдэг хууль зөндөө байна. Энгийн иргэн шударга бусаар хөрөнгөжсөн бол хөрөнгийг нь хураадаг атлаа албан тушаалтнууд улсын өмчийг өөрт шилжүүлэн авч шударга бусаар хөрөнгөжиж байхад хөрөнгийг нь хураах хуулийн заалт байхгүй гэж байгаа утгагүй.

Avatar

харлаа 2019-03-07 150.129.143.198

ХУУЛИЙНХАНГ үндсээр нь өөрчлөхгүй бол шударга төрийг тогтоох боломжгүй юм байна. ЭЛБЭГДОРЖийн гавъяат лүндэндорж, зориг, прокуроруудыг өөрчлөхгүй бол монголд шударга хуулийн байгууллага алга байна. Эрдэнэтийн 49 хэргээр харлаа, шударгаар ажилладаг прокурор, шүүхийн байгууллага алга. ОДОО л зоригтой өөрчлөлт хийх цаг.

Avatar

Зочин 2019-03-07 103.26.194.207

Энэ муухай амьтаныг огцоруулаад, шууд хорьж шалгах хэрэгтэй. МАНАНгийн гөлөг ….

Avatar

zochin 2019-03-07 150.129.141.37

Mash zuv khelmegduuleltiin zagalmailsan etseg khuzuugui khunii tserguudiig zailuulakhgui bol bolojkhgui, yalanguya atg. shuukh, prokuror bol unendee yalzarsan shuu, ted bol khunii amidral khuvi zayagaar khoollodog zombi bolson shuu

Avatar

Alban tushaalaas n buulgad shalga n**** nariig 2019-03-07 150.129.140.162

Zuv n**** bayjij hanahgui gar ymda tiim yaria sonsoj bsan zamiin tsagdaagiin dargaas n muuchin nzuud n land 200 avch ugch bsan gedeg ym bnle setgeliig n zasaj bga gd iim yaria bdag ym bnle

Avatar

Зочин 2019-03-07 103.111.68.3

ХУУЛь, ПРОКУРОР, АТГ, ТТГ ЗЭРЭГ ХҮЧНИЙ БАЙГУУЛАГЫГ ОРВОНГООР СОЛИЖ БАЙЖ УРАГШ ЯВНАА…

Avatar

Зочин 2019-03-07 103.111.68.3

ХУУЛь, ПРОКУРОР, АТГ, ТТГ ЗЭРЭГ ХҮЧНИЙ БАЙГУУЛАГЫГ ОРВОНБГООР СОЛИЖ БАЙЖ УРАГШ ЯВНАА…

Avatar

зочин 2019-03-07 202.21.127.170

энэ саналыг дэмжээд өөрчлөөд өөр хүнээр солилоо дараагийн Ерөнхийлөгч УИХ-ын засаглалд өөр хүн гараад дахиад бүгдийг өөрчлөөд солино сонгуулиас сонгуулийн хооронд төрийн ажлын халаа сэлгээ явагдаж бүх хүнийг өөрчилдөг гэдэгтэй адил хүнийг өөрчлөөд намын угшил нь нэг ажил урагшлахуу үгүй байхгүй усан махан толгойтнуудаа

Avatar

иргэн 2019-03-07 202.179.25.182

наад Шүүх Прокурор АТГ Цагдаагийн Удирдлагуудыг нэн даруй Сольсон нь дээрээ

Avatar

Зочин 2019-03-07 103.229.121.182

олон түмммэн МАНангаас залхсандааа МАНд үнэлэхүй ялалт ѳгсѳн юм шүү эртхэн наад прокурор шүүхээ хуулийг нь ѳѳрчилж шудрага тѳрийн хүн тавиарай та нарын ажил чинь энэ ард иргэдийг залхааж байгаа манагаас салгах шүү хийх ажилаа барсан амитад шиг зүгээр суух бишшү

Avatar

Jamuuh 2019-03-07 202.55.191.130

Bugdiih ni togloig tasal

Avatar

Зочин 2019-03-07 202.126.89.29

Өгөхгүй гэж гүрийвэл яасан юм бэ

Avatar

Зочин 2019-03-07 103.229.121.182

зиаааа яяах вээ тэгж л байдаг юм гээд томроод байсан нэг мѳр хэрэг дараад хэрэгсэххгүй болгоод байдаг шүүх прокурорруудын хѳрѳѳнгийг сайн шалгаад хуулинд нь ѳѳрчлѳлт оруулж зайлуулах хэрэгтэй яах гэж байнгын ажиллагаатайпарламент ажилладаг юм бэ алдаа завхралыг арилгах л гэж цалин авч ѳдрийг барж суугаа биздээ

Avatar

Зочин 2019-03-07 202.126.89.177

МАНАНГИЙН МАФИЖСАН ХУЛГАЙЧУУД БООЖ ҮХЭХ НЬ !!! ТОЛГОЙ ДАРААЛАН ХУС !!! АРД ТҮМЭН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨЛӨӨ !!!

Avatar

Зочин 2019-03-07 182.160.3.12

АТГ -ын даргыг өөрчлөх юм бол ЖДҮ – ыг бас чөлөөлөх хэрэгтэй. Адилхан тэнцүү зарчимтай байя. Зөвхөн АТГ -ын даргыг солино гэвэл ард түмэн босно.

Avatar

Хардагч 2019-03-07 202.179.8.210

Яг босч харагдаач

Avatar

Зочин 2019-03-07 66.181.171.34

Их л дургүйцнэ дээ. Санал өгөхдөө л харуулах байх.

Avatar

Зочин 2019-03-07 66.181.171.34

Манайхан дараа нь л амаа барьдаг улс. Энхжаргалын оронд сахал Билэгтийг тавих гэж байвал юу нь урагшлах билээ дээ. Тэр Даваа-Очир ч гэсэн дээ. Нэмэргүй. Ер нь оронд нь тавих хүнээ эхлээд танилцуулж байя. Орны хүнийг нь танилцуулчих.

Avatar

МАНАН СӨНӨТҮГЭЙ 2019-03-07 202.179.26.241

НАМ БУС БАТЗАНДАН АТГ-ЫН ДАРГАД ТОХИРНО

Avatar

ЖДҮ-чидийг зайлуул 2019-03-07 176.10.99.200

ЖДҮ-чидэээ хамгаалаад үзээрэй муу Хүрэлсүх гөлөгөө. Төрсөн дүү нар чинь хүртэл хулгай хийсэн шүү. Одоо л шударга ёс ярьдаг Оюун-Эрдэнэ, Нямбаатар, Болд, Батзандан, Аюурсайхан Хүрэлсүх нарыг харъя даа. Сахал Эрдэнэбилэг эд нараар ЖДҮ-гээ дарна гэвэл эндүүрэл шүү. ЖДҮ-чидээ хариуцлага тооцож ажлаас нь халахгүй бол, мөнгийг нь эргүүлж төлүүлэхгүй бол, дараа нь дахиж ЖДҮ-ээс улстөрчид зээл авдагыг болиулахгүй бол 2020 онд гудамжиндаа гараад Занданшатартайгаа казино тоглоод Австрали -ийн эрэг дээр оч

Avatar

MGL 2019-03-07 202.55.188.40

Munkbatiin ugtei ijilhen sonsogdoj bna. Ngb dotroo jiilceed bayh shigee bolildoo

Avatar

шударга төр тогтоох ёстой 2019-03-07 150.129.143.198

ХУУЛИЙН төрдөө салаавч өгдөг дарга нарыг бүгдийг зайлуулж чөлөөлөх хэрэгтэй

Avatar

шударга төр тогтоох ёстой 2019-03-07 150.129.143.198

ХУУЛИЙН төрдөө салаавч өгдөг дарга нарыг бүгдийг зайлуулж чөлөөлөх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-03-07 139.5.217.151

Х Энхжаргал аа наад УИХ-ын гишуун нэрт элдэв хулгайчдын унэн нуур царайг ард олонд унэнээр нь дэлгэж егеерэй. Чаддаг чаддаг ажлаа хийдэг хунийг тэд яаж ч чадахгуй байх. Ялангуяа 17 чингэлэг спиртчин нохой!!!! Хун зуух гэж байж толгойгоо хагалуулах нь дутаж гэнэ.

Avatar

Зочин 2019-03-07 66.181.171.34

Тэр Транспейрэнси Интернешнл гэдэг Америкийн захиалгат байгууллагын чинь судалгаагаар манай улс 103-аас 93 орж урагшилсан л байна лээ шүү дээ. Оффшороос чинь гайгүй хэдэн төгрөг ороод ирсэн л байна лээ шүү дээ. ЖДҮ-чдийг хамгаалах гэж л Энхжаргалыг хусах нь л дээ гэж л харагдаж байна.

Avatar

м 2019-03-07 124.158.107.35

шүүх прокурорыг бас соль

Avatar

Зочин 2019-03-07 104.131.254.231

Battulga Hurelsuhiin horshil udahgui nuran unanaa. Hen ni turuulj heniigee murih boldoo. Enhjargaliig solihod 2020 on MAN iin gishuud bugd shorond orno do. hurelsuh zuvhun uuriigoo avch uldehiin tuld battulgatai tohirson baih

Avatar

Зочин 2019-03-07 178.196.67.173

Za ehleed jeduchin hulgaich naraa zailuulah ni zuv shuu. Haltmaagiin Horolmaagiin ugeer huuliin baiguullaga iig bujignuulna gej yu baihav

Avatar

Зочин 2019-03-07 66.181.171.34

Уг нь Энхжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүгээр байгаа юм. Ерөнхийлөгч Энхжаргалыг оролдсоноос өргөдлөө өгсөн Дээд шүүхийн Зориг, Нийслэлийн прокурор Баярмагнай, шүүгч Соёмбо-Эрдэнэ, Алдар мэт 49-ийн талынхныг хусах нь зөв байгаа юм даа. АТГ-ын ажлыг хийлгэхгүй байгаа нь шүүхийнхэн болохоос уг нь АТГ ажлаа хийгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр хувийн хонзон өвөртлөн Энхжаргалыг хүчээр хусах нь зөв жишиг яав ч болохгүй шүү. Эхлээд Дээд шүүх болон шүүхээ бүхэлд нь эмхэлчих хэрэгтэй.

Avatar

Kkkkkk 2019-03-07 78.189.135.11

Tetgevert garsan general demii armi demzehgui harin Choizamc general yag bolno harin ene buzar gart janhuu dandaa neg hocorson bolovsrolgui nahunuudyg gargah jum ooriin ogcruulah shaardlaga garch bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж