Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлнө

Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлнө

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 18-аас эхлүүлэхээр болсон. Ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа аж.

Энэ удаагийн зарлагдсан ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх хамгийн чухал, анхаарлын төвд байх асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргыг томилох саналыг зөвшилцөх асуудал юм. Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг нэр дэвшүүлээд буй. Монгол  Улсын Ерөнхийлөгчийг зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штаб дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр ажилд томилсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр чөлөөлсөн. Харин одоо ЗХЖШ-ын даргын үүргийг  Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат орлож байгаа. Тиймээс намрын чуулган завсарлахын өмнө Ерөнхийлөгчийн зүгээс  ЗХЖШ-ын даргад хошууч, генерал А.Ганбатыг нэр дэвшүүлэх саналыг хүргүүлсэн юм.

Холбоотой мэдээ

ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг нэр дэвшүүлжээ

ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг нэр дэвшүүлжээ

Түүнээс гадна хуулийн байгууллагын хэд хэдэн томилгоог хийхээр ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалд тусгажээ. Тухайлбал, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох зэрэг асуудлыг оруулж ирэхээр болсон байна. Эдгээр асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх захирамжид тусгасан байгааг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон хэлжээ. Одоо Монгол Улсын Ерөнхий прокурор хоёр орлогчтой бөгөөд орлогч прокурор Г.Эрдэнэбат, Б.Амгаланбаатар нар ажиллаж буй. Харин АТГ-ын даргаар Х.Энхжаргал, дэд даргаар Ц.Нямдорж нар ажиллаж байгаа юм.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн санал болгосон хуулийн байгууллагын удирдлагуудыг чөлөөлж, өөр хүмүүсийг томилох нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх гол асуудлууд юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж