Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, Улсын начин Д.Анар гуравдугаар сарын 8-наас 22-ны өдрүүдэд Арабын нэгдсэн эмират улсад болох Олон төрөлт бөхийн барилдаанд Монгол улсаа төлөөлөн барилдахаар болжээ.
Улсын начин Д.Анар өнгөрөгч 2018 оны есдүгээр сард Киргизстан улсын Чолпан-Ата хотноо зохион байгуулсан “Дэлхийн нүүдэлчдийн гуравдугаар их наадам” анх удаа монгол үндэсний бөхийн барилдаанд барилдаж түрүүлсэн билээ.
Мөн тэрбээр өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” бөхийн дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага М.Бадарч нар шалгарсан юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ