УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Монгол Улсын сайд М.Энхсайханыг огцруулах асуудлыг тавьж магадгүй гэдгээ өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Тэрбээр “1072 хувьцаатай холбоотой өргөдөл, гомдол манай байнгын хороонд олноор ирж байгаа. нийтдээ 15 мянган иргэнийг төлөөлсөн 5000 гаруй гомдол ирээд байна. Хэрэв Тавантолгойн гэрээнд 1072 хувьцааг амилуулах асуудлыг тусгахгүй бол М.Энхсайханыг огцруулах асуудлыг тавина. Саяхан би Хятадын элчин сайдтай уулзахдаа нэлээд ярилцсан. М.Энхсайхан холбогдох газруудад мэдээллээ дутуу өгч, маш хариуцлагагүй ажилласан юм байна гэсэн бодол төрсөн” гэсэн юм.
С.СҮРЭН