Хөлбөмбөгийн 23 хүртэлх нгасны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Улаанбаатар хотод гуравдугаар сарын 22-26-ны өдрүүдэд болно. Тэмцээний сугалаа гарч Монголын баг Хойд Солонгос, Хонгконг, Сингапурын багуудтай “G” хэсэгт багтжээ.
Монголын баг эхний тоглолтоо Хойд Солонгостой гуравдугаар сарын 22-д хийх бол 24-д Хонгконг, 26-д Сингапурын багтай хийх хуваарьтай байна.
Германы мэргэжилтэн Майкл Вайссаар удирдуулсан Үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ багууд БНХАУ-д бэлтгэл тэд хийж байна. Баг тамирчид энэ сарын 16-д эх орондоо ирэх аж.