Ерөнхийлөгч УИХ-д хүслээ тулгав | News.MN

Ерөнхийлөгч УИХ-д хүслээ тулгав

Хуучирсан мэдээ: 2019.03.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч УИХ-д хүслээ тулгав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх зарим асуудлаарх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүргүүллээ.


САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу миний бие 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай санал хүргүүлсэнтэй холбогдуулан дараах асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байна.

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж заасан.

Хуулийн эдгээр зохицуулалт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна, томилогдсон дарга, дэд дарга нь энэ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэдгийг маш тодорхой илэрхийлдэг.

Монгол Улсын Их Хурал 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж Авлигатай тэмцэх газрын даргаар Наваансүрэнгийн Ганболдыг, дэд даргаар Батын Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэхээр хуулийн дагуу тогтсон байдаг.

Гэтэл Н.Ганболд, Б.Хурц нар нь албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу хүсэлт гаргаж, Н.Ганболд нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор, Б.Хурц нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын   27-ны өдрийн 73 дугаар тогтоолоор тус тус албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Үүний хүрээнд Улсын Их Хурал нөхөн томилгоо хийж 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар тогтоол гаргаж Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар тус тус томилсон.

Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон юм.

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа ийнхүү дуусгавар болсонтой холбогдуулан миний бие 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус байгууллагын дарга, дэд даргыг томилох саналаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын дарга 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/5736 дугаар албан бичгээр “уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад хуульд нийцэхгүй байна” гэсэн тухай хууль зүйн үндэслэлгүй хариу ирүүлээд байна.

Тухайлбал энэ нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Зургадугаар бүлгээр зохицуулагдсан Албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журамд нийцэхгүй, тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн “Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа юм.

Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т заасны дагуу миний бие 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын чуулган завсарласны улмаас шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж  байгаа болно.

Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг зөвшилцөх асуудлыг оруулах шаардлагатай байна.

Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Улсын ерөнхий прокурорын орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэж заасан бөгөөд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Ганбатын Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болоод байна.

Иймд  Улсын ерөнхий прокурорын орлогч прокурорыг зөвшилцөх асуудлыг зохих журмын дагуу өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх хүсэлтэй байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт Ерөнхийлөгч … ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ гэж заасан тул зохих журмын дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.

Эх сурвалж: www.president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-10 103.26.195.140

ХУУЛИЙН ДАГУУ САНАЛ ХҮРГҮҮЛЭВ ГЭЖ БАЙГААГ ХҮСЛЭЭ ТУЛГАВ ГЭЖ ГАРЧИГЛААД ЯАСАН ГАЧИГ ВЭ

Avatar

zochin 2019-03-10 47.12.111.18

Erkhiilugch khulee tulgaad gej argagui l khulsnii bicheech baina daa, Mongol khel oilgodoggui esvel meddeggui negen niitelsen baikhshivdee. Sanal , khuselt tulgalt gedgiig yalgaj meddeggui mal

Avatar

Зочин 2019-03-10 173.66.16.120

Lumpengvvdiin tsag irsen shvv !!!!

Avatar

зөв.зөв.зөв.зөв.зөв.зөв.зөв.зөв.зөв. 2019-03-10 202.21.117.34

зөв.зөв.зөв.зөв.зөв.зөв.зөв.зөв.зөв.

Avatar

зөв. 2019-03-10 202.21.117.34

зөв.зөв.зөв.зөв.зөв.зөв.зөв.зөв.зөв.

Avatar

Зочин 2019-03-10 66.181.179.45

зөв.солих хэрэгтэй.дандаа бууны ноход

Avatar

ЗОЧИН 2019-03-10 202.9.42.119

БАТТУЛГА АА . ..ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧИНЬ ХУГАЦАА ДУУСАХ НЬ БАЙНА ШҮҮ. АЖЛАА НЭН ДАРУЙ АМЖУУЛ

Avatar

Зочин 2019-03-10 178.196.67.173

Ulam bur uruudan dotoitoj bui ene muuhai Mongoloosxerthen garah ni zuv shuu zaluusaa

Avatar

Зочин 2019-03-10 178.196.67.173

Haltmaagiin haltar hulgaich Mongoliig samarnaa. Bolj muu debiluudeer duursen Mongol ulam bur doroitoj bna. Idahgui ustaj alga bolno

Avatar

лувсандагва 2019-03-10 49.0.218.232

ерөнхийлөгч д баяр хүргье сайн ажиллаж бна

Avatar

Зочин 2019-03-10 202.72.245.203

ЭНЭ Ч ХУУЛИЙГ ХОЁРДМОЛ УТГАТАЙ ХИЙЖ ӨӨРСӨНДӨӨ АШИГТАЙ ТАЛ РУУ НЬ МУШИГДАГ МЭНГЭТ МЭТИЙН ХҮМҮҮСИЙН ХУУЛЬ ГУЙВУУЛДАГ ЗАЛЬТ АРГЫН ИЛРЭЛ БОЛСОН ЗААЛТ БАЙНА. МАНАЙ ХУУЛИУЛАД ИЙМ БОЛОН ИЛТ ДАРГАНЦАРУУДЫГ ХАМГААЛСАН ОЛОН ЗААЛТ БИЙ ДЭЭ

Avatar

Зочин 2019-03-10 150.129.142.147

Авилгалч Элбэгдоржийн вэб сайт түүний бичсэн аргаа барсан нийтлэлийг тавьжээ…

Avatar

Зочин 2019-03-10 66.181.177.192

Za yahav dee yahav! Haha

Avatar

Гамбаа 2019-03-10 202.9.42.119

Хуулийн заалт нь хэн ч ашиглаад тайлбар хийж болох 2-дмол утгатай УИХ-н хэдэн гишүүд өөрсдөө ч тайлбар хийж чадахгүй,Хуулийн тайлбар хийдэг байгууллагаар нэг мөр болгооч!!!!21,1 бол томилогдсон цагаас эхэлж 6 жил байна гэж ойлгож болох гуйвуулаад үзвэл 2 хүний ажилласан хугацаа нийлээд 6 жил гэж ч болох заалт байнаа,

Avatar

Иргэн 2019-03-10 64.119.25.204

МАН Зарим хүнд бөлдөгдүүлсэн эсэх нь одоо л харагдана даа

Avatar

Ganaa 2019-03-10 174.197.15.164

Tulgaad baih yu baisiin! Buren erhiinhee hureend l huselt gargasan baina! Ene zarim setguulchid gej unen mal garuud ahuu!

Avatar

Хуульчид 2019-03-10 103.50.206.40

АТГ дарга орлогч нарыг Ерөнхийлөгч санал болгоно, УИХ-томилоно гэж заасан байна. Хугацаа нь хуулиар бол бас дуусчихсан байна., ажлаа муу хийж байна гээд дүгнэгдсэн байна, Тэгээд хуулийг үл тоож байгаа АТГ-ын даргаа дийлдэггүй МУ-ын Ерөнхийлөгч өөрөө шившиг, өөрөө нээнтэглүүлчихсэн байгаа биз дээ. УИХ дахь Хууль зүйн байнгын хороон дарга Раднаасэд хуульч хүнүү хуулин доторх хулгайч хүнүү. Хэн хуулийг хэрэгжүүлэх юм бэ.Баталсан хуулиа ойлгохгүй байна уу санаатай хууль зөрчиж байна уу. Раднаасэдэд

Avatar

Төмөр замын бүтээн байгуулалтыг санаатайгаар гацаасан хүнийг Ерөнхийлөгчөөр сонгодог энэ ард түмэн элий юу? 2019-03-10 43.228.129.131

Өөрсдийг нь анхнаасаа л хордуулж, хорлож ирсэнийг нь мэдсээр байж дахин дахин сонгож л байдаг энэ ард түмэн балай юу?

Avatar

Өртөй монгол 2019-03-10 103.26.193.35

Ямар феодолын ниигэм биш ? Солих нь сайн шиидэл биш ? Засаг хуулиин сайд хүнээ олох байлгүй дээ ? Манай хайрт ерөнхиилөгч монголчуудыг өрөөс өрөнд амьдарч байгааг ойлгодог байлгүй дээ ? Эхнэр хүүхдүүд нь тансагаас тансаг байгаа А Гансүхдээ хариуцлага тооцох болов уу? Өртөй монголчуудын холбоо тутаж бна ? Тиим сайт ажиллуулахад туслах мэрэгжилтэйгууд байна уу?

Avatar

Ядуу монгол 2019-03-10 103.26.193.35

Энэ сайт юу гэж муулах вэ дээ? Монгол ардчилсан орон ? Ерөнхиилөгч ардчилсан намын хүн ? Монголын эв нэгдлиин бэлэгдэл ? 280 сая $ үрэн таран хиисэн А Гансүх гэдэг хүнд ер бусын хайр хүндэтгэл үзүүлдэг ? Одоо манай ерөнхии сайд хулгайч авилгачид тэмцэх засгиин газрыг байгуулсан ? Монголын ард түмэн маш их өртэй ! Зээлииг авсан нь унэн төлөх ньбас үнэн ? Энэ сайтын юу буруу юм вэ ? Ойлгохгүй бна

Avatar

Зочин 2019-03-10 202.21.106.113

МАН толгойгүй болжээ. МАН Женкогийн халаасны нам болжээ. МАН гэдэг намыг Сүх гэдэг хүн байгуулж Сүх гэдэг хүн нураана гэсэн нь үнэн байжээ.

Avatar

Гураваа 2019-03-10 202.21.114.139

Нэхүүл мэхүүл хөдөлгөөн гээд ЭНХБОЛДЫГ огцруулах гээд үхэх гээд байсан хүмүүс яасан бээ ЖДҮ зээл авсан авахад нөлөөлсөн эрхэмүүдэд хариуцлага тооцоё оо

Avatar

Зочин 2019-03-10 202.21.100.210

280 сая долларын гэмт хэрэгтэн гэж бичвэл таарна. Өмнөд Солонгосын ард түмэн ерөнхий прокурортойгоо нийлээд хулгайч Пак ерөнхийлөгчөө огцруулж насаар нь шоронд суулгасан гайхамшиг гэж байгаа шүү. Х.Баттулга ард түмнээр дэндүү даажигнаж байна түүний цензургүй сурвалжлага нэвтрүүлгийн дараа баривчлага болдог. Эсвэл урагшаа төмөр зам баривал 7 газраар танк орж ирнэ одоо болохоор ШИ дарга гэж гүйгээд тусгаар Монгол улсыг ШХАБ-д элсүүлэх гээд байна

Avatar

зочин 2019-03-10 202.9.43.57

Манай Женко , муу сайн МАНгаруудын бөлдөгийг зад базцан байгаан байна шдээ .

Avatar

Bold 2019-03-10 174.197.15.164

Bazaad nyatslah heregtei

Avatar

Монгол иргэн 2019-03-10 202.131.236.170

Монгол Улсын ерөнхийлөнч гэж бичих хэрэгтэй дээ. Энэ сайт манай улсын ерөнхийлөгчид өс хонзонтой бололтой дог. Муу байж болно, спиртийн наймаачин байг, та өөрөө сонгосон, Тусгаар Тогтносон, Бүрэн Эрхт, МОНГОЛ УЛСЫН ерөнхийлөгч болой.

Avatar

Зочин 2019-03-10 178.196.67.173

Hulgaich Battulga gej bicheegui ni ih yum

Avatar

Зочин 2019-03-10 178.196.67.173

Jeduchin hulgaich nariig yah gej bnaa Haltmaagiin Horolmaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж