М.Нандинцэцэг: Тамирчид байр сууриа дахин шинээр эхлэх нь хүнд даваа болдог

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

М.Нандинцэцэг: Тамирчид байр сууриа дахин шинээр эхлэх нь хүнд даваа болдог

М.Нандинцэцэг: Тамирчид байр сууриа дахин шинээр эхлэх нь хүнд даваа болдог

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд тив алгассан амжилт гаргасаар байгаа ХҮЧИРХЭГ эмэгтэй, Боксын дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ М.Нандинцэцэгтэй Казакстан улс руу олон улсын тэмцээнд, нэгдсэн бэлтгэлд явахынх нь өмнөхөн уулзаж ярилцлаа.


Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа Таны ажил болон хувийн амьдралын тэнцвэрээ хэрхэн зохицуулдаг талаар эхлүүлье.

Тамирчин хүмүүс гэрээсээ хэдэн сараар хол байх нь энгийн асуудал. Би энэ хугацаанд хувийн амьдралын асуудлаа ээж, аавдаа даатгачихдаг даа. Үнэхээр өөрөө зохицуулах хэрэгтэй амьдралын асуудал байвал хэзээ хэр урт хугацаагаар явахаа урьдчилан мэдчихдэг тул тэр үедээ амжуулаад авахыг хичээдэг.

Амжилтад хүрэхэд золиос гаргадаг гэцгээдэг. Энэ талд дээр та ямар байр суурьтай байдаг бол?

Эмэгтэй тамирчдад амжилт гаргахын тулд золиосолдог ганц зүйл бий. Энэ нь мэдээж үр хүүхэд, гэр бүлдээ зарцуулах цаг хугацаа. Бас тамирчид өөр ажил, мэргэжилтэй болох, түүндээ мэргэших цаг, зав ховор байдаг. Ихэнх тамирчид залуу насандаа спортоо хөөж, зодог тайлах цагт нийгэмд эзлэх байр сууриа дахин шинээр эхлэх нь хүнд даваа болдог байх. Миний хувьд аялал жуулчлалын мэргэжилтэй. Энэ мэргэжилдээ дурлаж сурсан болохоор хэдийгээр ажилдагчгүй ч гэсэн цаг зав гарвал аяллын холбоотой бүхий л арга хэмжээнд оролцож ирээдүйд нийгэмд байх байр сууриа хайж, ертөнцөд нь дасахыг хичээдэг.

Та ажил эсвэл амьдралдаа ямар нэгэн зорилго тавьж, төлөвлөгөө гаргадаг уу? Ихэвчлэн ямар хугацаагаар төлөвлөдөг вэ?

Мэдээж гаргалгүй яах вэ, зорилгогүй бол ирээдүйгүй, төлөвлөгөөгүй бол хүрэх өндөрлөггүй шүү дээ. Миний хар багаасаа хүсэж мөрөөдсөн зүйл бол олимп, дэлхийн аварга болох байсан. 30 насандаа энэ зорилгодоо хүрсэндээ маш их баяртай байна. Би мөрөөдөл, зорилгоо бичиж тэмдэглэл хөтлөх дуртай. Зүгээр л нэг өдөр зорилгодоо хүрчихнэ гэж байхгүй, хүссэндээ хүрэхийн тулд урт замаар аялна. Ямар арга замаар хэрэгжүүлэх үү, өөрийгөө яаж бэлдэх үү, замд саад гарвал хэрхэн зохицуулах уу гэх зэргээр төлөвлөхийг хичээдэг. Унаж шантармаар үе зөндөө байдаг ч гэсэн урмын сайхан үг, өмнөө тавьсан зорилгоо дахин нэг хараад мөрөөдөлдөө хүрэхийн тулд шинэ зам гаргаж явдаг даа. Замдаа гарч, аяллаа эхлүүлэх нь хамгийн чухал.

Таны үлгэр дуурайл авдаг эмэгтэй хэн бэ? Яагаад?

Заавал эмэгтэй хүн гэлтгүй би чинь эрчүүд ихтэй ертөнцөд байдаг болохоор эрэгтэй хүмүүс байдаг юм аа. Би хамгийн түрүүнд өөрийн багш Л.Энхбаатарын халаасандаа мянган төгрөгтэй байсан ч ядарсан нэгэн тааралдвал өгч чадах агуу сайхан сэтгэлээс нь, миний ээжийн ямар ч хүнд хоол, цайтай, орсон гарсанд хоол хүнсээр дайлж цайлдаг өгөөмөр зангаас нь, миний найзуудын ямар ч асуудал гарсан гүйгээд ирэх, унааны мөнгөгүй болсон ч гэсэн найздаа харамгүй өгч чаддаг тусч зангаас нь гээд л их олон хүнээс үлгэр дуурайлал авч хүний сайн сайхан зүйлсээс суралцаж явахыг хичээдэг. Өнөөдрийн Нандинцэцэгийг цогцлоож байгаа хүрээлэл минь юм даа.

Таны дуртай амттан юу вэ?

Дуртай амттан skittles. Нэг тийм чихэрлэг боловч дотроо час хийсэн амттай бас Max Fun аманд ороод надад олон сюрприз барьдаг болохоор дуртай.

Та яагаад Lady картыг сонгож ашигладаг вэ?

Lady картын санал болгодог хөнгөлөлтүүд нь надад анх мэдээлэл аваад л  их таалагдсан. Эмэгтэй хүний хэрэгцээтэй бүх газруудтай хамтарч ажилладаг, тэдгээр газруудаар ороод картаа уншуулаад л 3-10%-ийн хөнгөлөлт эдэлчихдэг нь маш сайхан санагддаг.

Бидэнтэй цаг гарган ярилцаж, уншигч эмэгтэйчүүдэд өөрийнхөө ХҮЧИРХЭГ ертөнцөөр аялах боломж олгосон танд баярлалаа.

Дашрамд дурдахад ХХБанкны Lady Loyalty карт Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 3-р сарын 31-нийг дуустал жилийн хураамжаа 50%-иар хөнгөлсөн талаар дуулгахад таатай байна.

ХХБанкны сошиалд нэгдээрэй

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж