У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүдийн цалинг нэмнэ | News.MN

У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүдийн цалинг нэмнэ

У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүдийн цалинг нэмнэ

У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүдийн цалинг нэмнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр угтсан “Сайхан монгол ээж” 1000 ээжийн баяр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд санаачилж, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн ээжүүдэд баярын мэнд хүргэж, үг хэлэхдээ охид, эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөө Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж буй ажлын талаар танилцууллаа. Тэрбээр,

Манай улс хүйсийн тэгш байдын үзүүлэлтээр дэлхийн 190 орноос 68 дугаар байрт бичигдэж байна. Энэ муу үзүүлэлт биш. Гэхдээ тайвширч болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж байгаа хүмүүс бол манай охид, эмэгтэйчүүд байсаар л байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр энэ гэмт хэрэг буурч байна. Гэхдээ хүчирхийлэл байсаар л байна.  Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж, зовох гэж биш жаргах гэж төрсөн гэдэг. Үүнтэй би санал нэг байдаг.

Өнөөдөр төрийн албанд ажиллагчдын  60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна. Энэ асуудлыг бид шат дараатайгаар, шударгаар шийдвэрлэх болно гэж Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас хүн амаа өсгөн нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2018 оноос эхлэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх бүр сар болгон 50000 төгрөгийн тэтгэмж авах бололцоог бүрдүүлсэн. Түүнчлэн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа тэтгэмж олгож эхэлсэн. Ахмадууддаа “Насны хишиг” олгон тэтгэврийн зээлийн хүүг буурууллаа. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэн, оюутны сургалтын зээлийн хүүг тэглэсэн зэрэг чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар цаашид ч онцгой анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Санаа их зовох юм. 2019-03-07 202.179.26.176

Eр нь бүх боломжийг цалин нэмэгдүүлэхэд яаралтай чиглүүлмээр бна. Одоогийн 320-550 төг.н цалин нь лааз түүж амьдралаа залгуулагч нарт байж болно уу гэхээс \n21нас хүрч амьдралаа зохиох залууст доод тал нь сая төгрөгийн цалин нэн шаардлагатай. Ажлын байр зарлагддаг боловч өгдөг цалин гэх юм алга. Ганц энэ шалтгаанаар гадаад руу ажиллах хүчээ алдаж байгааг яагаад ойлгохыг хүсдэггүй юм бэ.

Avatar

Зочин 2019-03-07 202.131.242.246

Бид жендерийн тэгш байдал ярьдаг болохоос эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш биш цалин авахыг ярьдаггүй. Жендер бол эрэгтэй эмэгтэй бүхнийг хамарсан асуудал. юуч ойлгохгүй юм яах вэ энэ засагт байгаа хүмүүсийг

Avatar

Зочин 2019-03-07 182.160.36.233

үргэлжлэл---Иймээс Албанэ тушаалтны хүчирхийлэлийн гэмт хэргийн эсрэг хУУЛЬ ЯАРАЛТАЙ ГЭРГАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛЖЭЭ Үүгийг та анхаараачээ Утас 99541228-аас

Avatar

Зочин 2019-03-07 182.160.36.233

аралтай

Avatar

Зочин 2019-03-07 182.160.36.233

Еранхий сайдаа гэр бүлийн хүчирхийлалаас илүү далд нууц аар төр захиргааны хамгийн доод шатанд Албан тушаадлын Хүчирхийлэлийн гэмт хэрэг сүүлийн 29 жил цэцэглэж ээмэгтэй эгч дүүс ажилтсан ахмад багшийн цалинг хуурамч бачиг баичиж үйлдээд цалин хөлсийг ч чтэр тэтгэврийн эрхийг ч боймолж доод шатны садан ойр дотны ууль бус хүрээллийн хууль бус ажилтны НД-ын дэвтэрт ганц ч сарын НДШТ бичүүлэлгүй 60 сар НД-ын дэвтэр нь доод шатны сургуулийн санхүү захирал нарт 60 сар онгорхой хэвтэж уг ажилтан Цалин

Avatar

Мал 2019-03-07 202.131.249.12

Монгол улсад төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн цалин, урамшуулалд ямарч эрэгтэй, эмэгтэй гэсэн ялгаа байддаггүй шүү дээ. Гэтэл ерөнхий сайд "эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна" гэж хэлснийг жинхэн покор гэж хэлэхгүй юм бол юуг попор гэх юм бэ монголчууд аа.

Avatar

Зочин 2019-03-07 202.179.27.128

Тосвийн монго бол хурэлсухийн монго биш

Avatar

er emeer ni yalgan gaduurhahaa bolimoor yum, 2019-03-07 66.181.168.199

jinhene poprol, erchuuded zoriulsan neg ch bayar, amraltiin udur, neg ch arga hemjee baihgui, poprohoo bolie oo bugdeeree

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж