Манчестер Юнайтед, Порто клубууд дунд шөвөгт шалгарав

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

Манчестер Юнайтед, Порто клубууд дунд шөвөгт шалгарав

Манчестер Юнайтед, Порто клубууд дунд шөвөгт шалгарав

Европын хөлбөмбөгийн аваргуудын лигийн дунд шөвгийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Английн Тоттенхэм Хотспур болон Нидерландын Аякс багууд дунд шөвгийн эрхээ аваад байсан бол урьд шөнө Английн Манчестер Юнайтед болон Португалын Порто клубууд дараагийн эрхийг авлаа. Урьд шөнийн хариу тоглолт маш сонирхолтой байсан бөгөөд эхний тоглолтонд хожигдоод байсан багууд хожил авснаар дунд шөвөгт шалгарсан.

  • Манчестер Юнайтед 3-1 ПСЖ (гоол:  Р.Лукаку 2’, 30’, М.Рашфорд 90+4’ пен, Х.Бернат 12’)

Шар хуудас:

Улаан хуудас: ди Мариа 34’, Л.Паредес 75’, Л.Шоу 90+9’

ПСЖ: Ж.Буффон, Т.Керер (Л.Паредес 70’), Т.Силва, П.Кимпенмбе, Д.Алвес (Э.Кавани  90+5’), Маркуиньос, М.Верратти, Х.Бернат, Ж.Дрекслер (Т.Менье 70’), К.Мбаппе, ди Мариа

Манчестер Юнайтед: де Хеа, Э.Байли (Д.Далот 36’), К.Смоллинг, В.Лиделоф, Л.Шоу, Э.Янг (М.Грийнвүүд 87’), С.МкТоминай, Фред, А.Перейра (Т.Чон 80’), Р.Лукаку, М.Рашфорд

Хоёр багийн эхний тоглолт Манчестер Юнайтед клубын талбайд болоход ПСЖ клуб 2-0 харьцаатай хожсон. Иймд Манчестер Юнайтед багийн хувьд дунд шөвөгт шалгарах боломж нь бараг л үгүй болоод байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Манчестер Юнайтед клуб Парис хотноо талбайн эздийг буулгаж авснаар боломжгүй байдлаас боломжийг бий болгож чадлаа. Энэ тоглолонд Р.Лукаку болон М.Рашфорд хоёр ажлаа маш сайн хийж багтаа ялалт авчирсан. Тэрээр тоглолтын эхний хоёр дахь минутанд Р.Лукаку бөмбөгийг эсрэг багийн хамгаалагч, хаалгач хоёрыг хууран эхний гоолыг оруулсан. Энэ гоолоос ердөө 10 минутын дараа Манчестер Юнайтед клубын байрлалын алдааг ашиглаж ПСЖ клубын хамгаалагч Х.Бернат тус тоглолтын тэнцээний гоолыг оруулж чадсан. Хэдийгээр ПСЖ клуб тооны харьцааг тэнцүүлсэн боловч Манчестер Юнайтед клубын Р.Лукаку хаалгачаас ойсон бөмбөгийг нэмж цохин, М.Рашфорд нэмэлт цагт 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр 3-1 харьцаатай ялалт байгуулсан. Ингээд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-4 харьцаатай болсон ч айлын талбайд олон бөмбөг оруулсан үзүүлэлтээр Манчестер Юнайтед дунд шөвөгт шалгарлаа.

  • Порто 3-1 Рома (гоол: Такуино 26’, М.Марега 52’, А.Теллеш 117’ пен, де Росси 37’ пен)

Улаан хуудас:

Шар хуудас: Х.Эррера 18’, Д.Перейра 45+2’, Пепе 58’, А.Теллеш 117’,  Н.Заниоло 15’, Р.Карсдорп 55’, Э.Жеко 58’, Л.Пеллегрини 81’, А.Флорензи 116’

Порто: И.Касильяс, Э.Милитао (Ж.Корона 69’), Фелипе, Пепе, А.Теллеш, Отавино (Эрнани 94’), Х.Эррера, Д.Перейра, Ж.Корона (Я.Брихими 69’), М.Магера, Такуино (Фернандо)

Рома: Р.Ольсен, К.Манолас, Х.Жесүс, И.Маркано (Б.Кристанте 76’), Р.Карсдорп (А.Флорензи 55’), де  Росси (Л.Пеллегрини 45+4’), С.Нзонзи, А.Коларов, Н.Заниоло, Э.Жеко, Д.Перотти

Цаг сунгасан сонирхолтой тоглолтонд талбайн эзэн Порто А.Теллешийн 11 метрийн цохилтоор хожил авснаар дунд шөвөгт шалгарах эрхээ авлаа. Эхний тоглолтонд Рома клуб талбайдаа 2-1 харьцаатай хожоод байсан. Хариу тоглолтонд давуу байдалтай Португал улсад зочилсан Рома клуб боломжоо ашиглаж чадсангүй. Цаг сунгасан тоглолтын ялагч нь талбайн эзэд байсан бөгөөд 3-1 харьцаагаар хожсон. Ингээд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-3 харьцаатай Порто клуб хожил байгуулж дунд шөвөгт шалгарлаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж