УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарах гэж ихэд яарч, бүлгээ тараасан “гавьяа” байгуулаад буй. Тэрбээр албан ёсоор нам, бүлгээсээ татгалзаж байгаа учраас Ардчилсан намын бүлэг хаврын чуулганаас эхлэн бүлэггүй болж, зөвлөлийн статустай ажиллах юм. УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө УИХ-ын гишүүн Л.Болд намайг намаас гаргаад өгөөч гэх хүсэлтийг чуулганы хуралдаан бүр дээр хэлж, одоо ярьж буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болдод Ардчилсан намын генсек О.Магнай нэгэн зөвлөгөөг өгчээ. АН-ын генсек О.Магнай “УИХ-ын гишүүн Л.Болдод нэг зүйлийг онцлон хэлье. Таны асуудлыг хаврын чуулган эхлэхээс өмнө намын шат шатны байгууллага нь шийдээд өгнө, санаа зоволтгүй. Нам шийдвэр гарсны дараа та амар сайхандаа жаргаарай” гэсэн зөвлөгөөг өгчээ. Бараг л ардын намын гишүүн шиг ажиллаж буй УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Ардчилсан намаас нэр дэвшиж, орж ирсэн ч ийнхүү улс төрийн тохиролцоогоор намаа бүлэггүй болгож, өөрсдөө МАН-ын залуу гишүүдтэй нийлэн тэмцэгчдийн дүрд тоглож буй.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ