Эрх баригчид ЖДҮ-чдээ дахиад хамгаалж үлдэх үү!

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

Эрх баригчид ЖДҮ-чдээ дахиад хамгаалж үлдэх үү!

Эрх баригчид ЖДҮ-чдээ дахиад хамгаалж үлдэх үү!

Улсын ерөнхий прокурорын газраас нэр бүхий гишүүдийг ЖДҮХС-аас зээл авсан асуудлаар гишүүнээс нь түдгэлзүүлэх саналаа ээлжит бус чуулганаар оруулж ирэх сурагтай. Ингэхдээ дахин таван өөр гишүүний нэрийг оруулж ирэх гэнэ. Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ЖДҮХС-аас УИХ-ын нэр бүхий 23 гишүүн зээл авсан, авахад нь нөлөөлсөн гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж буй.

Гэвч прокурорын байгууллагаас төрийн өндөр албан тушаалтны хэргийг шалгахад албан тушаал, эрх мэдэл нь саад учруулж байна гэж үзээд УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлж байсан. Гэвч УИХ  болон Халдашгүй байдлын дэд хороо эдгээр таван гишүүнийг хамгаалаад үлдсэн. Тодруулбал,

УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас оруулж ирсэн ч УИХ олонхоороо тэднийг авч үлдсэн юм. Эдгээр гишүүдийн зүгээс прокурорын яллагдагчаар татах дүгнэлттэй танилцсан учраас хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж буй. Хэрэв шүүх гэм буруутайг нь тогтоовол шууд гишүүнээс нь чөлөөлөх юм.

УИХ-ын ээлжит бус чуулган гуравдугаар сарын 18-нд зарлагдаад буй.  Ээлжит бусаар  АТГ болон УЕП-ын удирдлагуудыг өөрчлөх асуудал яригдаж байгаа бол  АТГ-аас дахин өөр таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхээр төлөвлөж байгаа бололтой Тэднийг  ЖДҮХС-аас зээл авсан, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж болзошгүй гэж үзэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа прокурорын байгууллагаас оруулж ирэх гэнэ. Гэхдээ түүнээс урьтаж эрх баригчдын зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж магадгүй байна.

Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргыг яаралтай чөлөөлөх саналаа УИХ-д хоёр ч удаа тавиад байгаа юм. Үүн дээр нь нэмээд тэмцэгч таван гишүүн ч  АТГ, прокурорын удирдлагуудыг солих ёстой хэмээн улс төрөө эхлүүлээд буй.

Тэгэхээр эрх баригчид дахин ЖДҮ-чдээ хамгаалж үлдэхийн тулд АТГ, прокурорын удирдлагуудыг сольж, бүрэн бүтэн үлдэх боломжоо эрэлхийлж буй. Ямар ч гэсэн “Эрдэнэт” үйлдвэр, 49 хувь гэх мэт урт хугацаанд маргаан дагуулсан асуудалд анхаарал хандуулж буй У.Хүрэлсүхийн тал ЖДҮ-чдээ дахин хамгаалаад үлдэх бодлого баримтлах талаар ч хоорондоо ярилцжээ. Тиймээс ЖДҮ-чдэд хариуцлага тооцохоос өмнө хуулийн байгууллагын удирдлагуудыг солих акц ээлжит бус чуулганаар өрнөх биз. Мэдээлэлд ойр, давуу эрхээ ашиглан ард түмнийхээ боломжийг “хулгайлсан” ЖДҮ-чдэд хариуцлага тооцох уу, түүнээс урьтаж хуулийн байгууллагын удирдлагаа солих уу гэдгийг ээлжит бус чуулганаар харах үлдлээ. Харин тэдэнтэй хариуцлага тооцох хүртэл долоо хоногийн Бямба гариг бүр "Хэвтүүл" төрийн бус байгууллагаас Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар мэдэгдээд байгаа юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж