Арав гаруй сая тонн ачаа тээвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Арав гаруй сая тонн ачаа тээвэрлэжээ

Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд боллоо. Хурлын үеэр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга салбарын түүхэн замналын талаар илтгэл тавьсан юм. 1925 оны долдугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Тээх нэвтрүүлэх газар нэртэй, 10 машинтайгаар үүд хаалгаа нээж байсан уг салбарын оргил үе нь 1960-1990 онд тохиосныг сайд онцолж байлаа. 1929 онд Монгол транс, 1936 онд Монгол тээх гэхчилэн нэртэйгээр өдгөөг хүрсэн автотээврийн салбарын ойн баярт хот хөдөөгийн 1400 гаруй тээвэрчид оролцож байна. Өдгөө Монгол Улс 224,1 мянган автомашинтай бөгөөд өнгөрсөн онд улсын хэмжээнд 10,5 сая тонн ачаа, 229 сая зорчигчийг автотээврийнхэн тээвэрлэсэн нь 2000 оноос хойш 2,6-5 дахин өссөн үзүүлэлт ажээ.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж