Автомашины улсын дугаар шинэчлэх асуудлыг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

Автомашины улсын дугаар шинэчлэх асуудлыг цуцалжээ

Автомашины улсын дугаар шинэчлэх асуудлыг цуцалжээ

Зам тээврийн хөгжлийн яам болон /ЗТХЯ/  Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/ хамтран  тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэн солих асуудал яригдаж эхэлсэн. Тодруулбал, ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн автомашины улсын дугаарыг латин үсгээр дөрвөн тоо, гурван үсэг байдаг бол   хоёр  үсэг, гурван тоо байхаар өөрчлөх  талаар яригдаж байсан юм.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр/2019.03.06/Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, автомашины улсын дугаарын үйлдвэр дээр ажиллах үеэр автомашины улсын дугаарыг шинэчлэх асуудлыг сайдын зөвлөлийн хурлаар цуцалсныг мэдэгдсэн байна.

2018 оны байдлаар Монгол Улсад 970.880 тээврийн хэрэгсэл байгаагаас 537.671 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Эдгээр тээврийн хэрэгсэл автомашины дугаараа тайлж, шинээр хийлгэж, хадуулна, лацдуулна, гэрчилгээ солиулна гэхээр нэлээд их мөнгө төсвөөс зарцуулагдах нь тодорхой. Өөрөөр хэлбэл, автомашины дугаарыг өөрчлөх нэрээр ахиад мөнгө "идэх" нь гэсэн хардлага хүмүүсийн дунд  байсан юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж