Англи хэлний Дэлхийн олимпиадад амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Англи хэлний Дэлхийн олимпиадад амжилттай оролцлоо

Их Британийн Англи Хэлний Дэлхийн Олимпиадад Улаанбаатар дахь Бритиш сургуулийн сурагчид амжилттай оролцлоо.

Их Британийн Лондон хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Бритиш Англи хэлний 2015 олимпиадад BEO /British English Olympics/ “Улаанбаатар дахь Бритиш сургууль”-ийн 13 сурагчид, нийгмийн ухааны багш Жоанне Фелтс болон англи хэлний багш Гүррагчаа Саранчимэгийн хамт 2015 оны 3.28-4.13-ны өдрүүдэд анх удаагаа Монгол Улсаа төлөөлөн оролцож багаараа эхний шилдэг 10 сургуульд шалгарлаа.

“Бритиш Англи Хэлний Олимпиад”-ыг  Английн Оксфорд Олон Улсын Боловсролын  Группын  ISIS боловсролын төвөөс жил бүрийн хавар дэлхийн улс орнуудын сургуулиудын дунд зохион байгуулдаг байна.  Энэхүү Бритиш Англи хэлний олимпиадад дэлхийн 24 орны нийт 124 олон улсын сургуулийн 1600 гаруй сурагчид энэ жил оролцсон бөгөөд Улаанбаатар дахь Бритиш сургуулиудын сурагчид “Keynote” тэмцээнд шилдгээр шалгарч цомоор шагнуулжээ.

Энэхүү олимпиад нь зөвхөн ширээний ард суугаад хэлний мэдлэгээ сорихоор хязгаарлагдахгүй олон төрлийн сонирхолтой тэмцээн, уралдаан, мэтгэлцээнийг англи хэл дээр зохион байгуулж хоёр долоо хоногийн хугацаанд  сурагчид хэлний мэдлэг, чадвараа дээшлүүлэн олон улс, ундэстний соёл, зан заншил, хөгжил дэвшлийн талаар үе тэнгийнхнээсээ суралцах нэгэн том зорилгын төлөө ажилладаг байна. Уг тэмцээнд ороцсоноор сурагчид аливаа асуудлыг төлөвлөх, шийдвэр гаргах, санал бодлоо илэрхийлэх, хамтран ажиллах, харилцан туслах зэрэг дэлхийн иргэншлийн соёлд суралцахын зэрэгцээ Лондон, Оксфорд, Брайтон хотуудаар аялан түүх дурсгалын алдартай  газруудтай танилцах боломжтой.

Ийнхүү дэлхийн нийтийн хэл болсон Англи хэл, түүгээрээ дамжуулан олж авсан мэдлэг, туршлагаа солилцох “Боловсролын аялал”-д анх удаа Монгол улсаа төлөөлөн, мөн анх удаа сургуулийнхаа нэрийн өмнөөс Лондон хотыг зорьсон Улаанбаатарын Бритиш сургуулийн аялалын багийнханд эх орныхоо үе тэнхийнхэний чинь болон олон зуун эцэг эхийн нэрийн өмнөөс бахдам амжилт гаргасанд халуун баяр хүргэе!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж