Нью-Йорк Айландерс багийн дасгалжуулагч Б.Троц 800 дахь хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

Нью-Йорк Айландерс багийн дасгалжуулагч Б.Троц 800 дахь хожлоо авлаа

Нью-Йорк Айландерс багийн дасгалжуулагч Б.Троц 800 дахь хожлоо авлаа

Хойд Америкийн ҮХЛ-н Нью-Йорк Айландерс багийн дасгалжуулагч Б.Троц лигийн 800 дахь хожлоо өнөө өглөө авчээ. “Barclays Center” ордонд болсон Нью-Йорк Айландерс болон Оттава Сенаторс багийн тоглолт 4-4 харьцаатай тэнцэж нэмэлт цаг сунгасан боловч гоол ороогүй. Ингээд торгуулийн цохилт гүйцэтгэхэд Герман хаалгач Т.Грайсс 2 цохилт хааснаар багтаа ялалт авчирч дасгалжуулагчдаа бэлэг барив.

Энэ тоглолтонд хуучин багийнхаа эсрэг тоглосон Р.Ленер өрсөлдөгч багийн тоглогч дээр алдаа гарган торгууль хүлээсэн. Түүнийг талбайг орхиход Герман хаалгач Т.Грайсс тоглолтын нэмэлт цагт талбайд гарсан бөгөөд хаалгаа сайн манаж байсны зэрэгцээ торгуулийн цохилтыг сайн хааж багтаа ялалт авчирсан. Нью-Йорк хотын баг Айландерс энэ улирал сүүлийн жилүүдэд үзүүлж байгаагүй өндөр амжилттай явж байгаа. Энэ бол дасгалжуулагч Б.Троцтой холбоотой юм. Б.Троцын удирдлага дор Дорнод бүсийн Метрополитан дивизионыг тэргүүлж байгаа ба 38 хожилтой бүсийнхээ 4-р байранд бичигдэж байна.

Дасгалжуулагч Б.Троц өнөөдрийн тоглолтонд ялалт байгуулснаар дасгалжуулагчийн карьерынхаа 800 дахь хожлоо авсан. Ингэснээр ҮХЛ-н бүх-цаг үеийн түүхэнд улирлын тоглолтонд 800+ хожил байгуулж буй 4 дэх дасгалжуулагч болж байна. Түүний өмнө домогт С.Баумен 1244, Ж.Кенневилль 890, К.Хичкок 843 хожилтой бичигдэж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж