Он гарсаар 33 монгол хүн гадаадад амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Он гарсаар 33 монгол хүн гадаадад амь үрэгджээ

Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Н.Батаа гадаадын улс оронд амь насаа алдсан болон хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэдийн талаарх мэдээллийг яг одоо сэтгүүлчдэд өгч байна. Өнгөрсөн онд Монгол Улсын 86 иргэн гадны улс оронд амь насаа алдсан байна. Харин 2015 он гарсаар 33 иргэн хүний нутагт амь үрэгдсэн гэсэн харамсалтай мэдээлэл гарээ. Тэдгээр иргэдийн найм нь ослын улмаас өөд болсон бол  золгүй байдлаар зургаан хүн, бусдын гарт гурван  хүн амь насаа алджээ.

Ийн монголчууд гадаадын улс оронд  үрэгдэж эндэхийн зэрэгцээ хууль бус үйлдлийн улмаас хоригдох, шалгагдах байдал буурахгүй байгааг Консулын газрын дарга онцлов.  БНХАУ-д л гэхэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдсэн  170  иргэн саатуулагдан шалгаж байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж