Ерөнхийлөгчийн хүслийг УИХ гүйцээх үү, сөрөх үү?

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хүслийг УИХ гүйцээх үү, сөрөх үү?

Ерөнхийлөгчийн хүслийг УИХ гүйцээх үү, сөрөх үү?

УИХ-ын ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 18-нд зарлан хуралдуулах шийдвэрийг УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас өнөөдөр гаргасан бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга боломжийг ашиглан даагаа нэхэхээр шийджээ.

Тэрбээр жил гаруйн өмнөөс Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг албан тушаалаас нь чөлөөлөх санал гаргаж байсан ч УИХ-аас бүрэн эрхийн хугацаа  нь дуусаагүй асуудлыг хэлэлцэх нь хууль зөрчинө хэмээн үзэж, хүлээн авалгүй буцааж байв.

Харин одоо эрх баригчид хоёр хуваагдаж хөнжилдөө орох завгүй байлдаж буй боломжийг нь ашиглан, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх асуудлыг оруулан шийдвэрлүүлэх саналтай байгаагаа уламжиллаа.

УИХ Ерөнхийлөгчийн хүслийг хүлээн авбал дараагийн дарга нь ч бэлээхэн биз. Олон нийтээс санал асуусан нэрийдлээр жилийн өмнө хоёр нөхрийг Тамгын газрын дарга нь тодруулчихсан.

Уг нь хуулиараа АТГ-ын удирдлагыг олон нийтээс асууж санал асуулгаар тодруулах учиргүй. Ерөнхийлөгч өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд санал дэвшүүлж, УИХ батлах эсэхээ шийдэх дэгтэй юм. Гэвч УИХ хуулиа мөрдөх үү, Ерөнхийлөгчид “үйлчилж” хүслийг нь гүйцээх үү гэдгийг УИХ-ын ээлжит бус чуулган харуулах нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж