УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхлэхээр товлогдсон ч 14.30 цаг болсон ч эхлээгүй байна. Чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Татварын эрх зүйн орчныг шинэтгэх хүрээнд УИХ-ын гишүүд тодорхой хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж байсан ч УИХ-ын даргын зүгээс “Татварын хуулийг Засгийн газар өргөн мэдүүлж, цогцоор өөрчлөлт хийх ёстой” гэсэн байр суурь барьж ирсэн. Тэгвэл энэ асуудлын хүрээнд Засгийн газар ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаагаа мэдээлэх бололтой.
С.ОТГОН