Microsoft: Хиймэл оюун ухааныг Орост түлхүү хэрэглэж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

Microsoft: Хиймэл оюун ухааныг Орост түлхүү хэрэглэж байна

Microsoft: Хиймэл оюун ухааныг Орост түлхүү хэрэглэж байна

Оросын компаниудын 30 хувь нь хиймэл оюун ухааны ололтыг ашиглаж байхад энэ үзүүлэлт Европын орнууд болон АНУ-д 22,3 хувьтай байгааг Microsoft компанийн хийсэн судалгаа харуулсан байна.

Энэ судалгаанд Франц, Герман, Итали, Нидерланд, ОХУ, Швейцарь, Их Британи, АНУ тус бүрээс өндөр технологийн 100, нийтдээ 800 топ менежер оролцжээ. Эдгээр менежерийн ажилладаг компани нь дор хаяж 250 ажилтантай байх нөхцөлөөр сонгосон байна.

Судалгааг 2019 оны нэгдүгээр сарын 18-27-ны хооронд хийжээ.

Оросын компаниудын удирдлагын 73 хувь нь хиймэл оюун ухааныг ашиглах нь компанийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж байна гэжээ. Мөн тэдний 90 хувь нь хиймэл оюун ухааны ололтыг ажилчдадаа сургах, эзэмшүүлэх эрмэлзэлтэй гэсэн байна.

Хиймэл оюун ухааны ололтыг ашиглаж байгаа компанийн өсөлт хиймэл оюун ухааныг ашигладаггүй компаниудаас илүү байгааг судалгаа харуулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж