Оросын залуучуудын 89 хувь өдөр болгон нийгмийн сүлжээ ашигладаг

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

Оросын залуучуудын 89 хувь өдөр болгон нийгмийн сүлжээ ашигладаг

Оросын залуучуудын 89 хувь өдөр болгон нийгмийн сүлжээ ашигладаг

Оросын 14-17 насны залуусын 89 хувь нь өдөр бүр нийгмийн сүлжээг ашиглаж байгааг Бүх Оросын нийгмийн санаа бодлыг тандах төвийн судалгааны дүн харууллаа. Уг судалгаагаар насанд хүрэгчдийн 53 хувь нь нийгмийн сүлжээг өдөр бүр хэрэглэдэг байна.

Харин залуусын есөн хувь, насанд хүрэгчдийн 15 хувь нь долоо хоногтоо 4-5 удаа нийгмийн сүлжээ ашигладаг гэжээ. Нийгмийн сүлжээ огт хэрэглэдэггүй хүмүүсийн хувь насанд хүрэгчдийн дунд 20, харин 14-17 насныхны дөнгөж нэг хувь ажээ.

Харин 18-аас дээш насныхны нийгмийн сүлжээ ашигладаг хувь 69 болж ялимгүй буурч байгаа ажээ.

Бүх Оросын нийгмийн санаа бодлыг тандах төв энэхүү судалгааг 2019 оны нэгдүгээр сарын 28-нд 1200 хүний хамруулан хийжээ. Судалгааг оросуудын өргөн хэрэглэдэг "ВКонтакте" сүлжээний захиалгаар хийсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж