Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч батлан даалтаар суллагдлаа | News.MN

Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч батлан даалтаар суллагдлаа

Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч батлан даалтаар суллагдлаа

Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч батлан даалтаар суллагдлаа

Авлигын хэрэгт холбогдон хорих ял сонссон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мюн Бак нэг жил орчим хугацаанд хоригдсоны дараа өнөөдөр /2019.03.06/ батлан даалтаар суллагдаж байна. Эрүүл мэндийнх нь байдлыг харгалзан Сөүл хотын дээд шүүх ийм шийдвэр гаргажээ. Батлан даалтад байх хугацаандаа тэрбээр өөрийн албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээ буюу гэрээсээ гарахгүй байх, гэр бүлийн гишүүд болон өмгөөлөгчөөс өөр хүнтэй харилцахгүй байх нөхцөлтэйгөөр сулласан байна.

И Мюн Бак тус улсын Ерөнхийлөгчөөр 2008-2013 оны хооронд ажиллаж байх хугацаандаа төрсөн дүүгийнхээ нэр дээрх компаниар дамжуулан их хэмжээний авлигал авсан хэрэгт буруутгагдан 15 жил хорих ял сонссон билээ. Шүүхийн шийдвэрийн дараа И Мюн Бак давж заалдах хүсэлт гаргасан бөгөөд дараагийн шүүх хурал болох өдөр хүртэл түр саатуулагдаж байсан нь энэ юм. Түүнд авлига өгсөн компаниудын дотор Өмнөд Солонгосын хамгийн том компаниудын нэг “Samsung” корпораци ч байдаг.

Эх сурвалж:KOREATIMES

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-06 202.21.106.113

Төв аймгийн Майдар хотод элит шорон байгуулаад Очирбат, Багабанди, Энхбаяр, Элбэгдорж, Баттулга, Хүрэлсүх, Эрдэнэбат, Сайханбилэг, Алтанхуяг, М.Энхболд, З.Энхболд, Н.Энхболд, Нямдорж, Сү.Батболд, Су.Батболд, С.Баяр, Бат-Үүл, Занданшатар, Оюу-Эрдэнэ, Энхсайхан, Содном, Хурц нарыг хорих камертайн барих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-03-06 107.242.113.9

Манай женкогийн дэргэд бол чихрийн цаас л шуусан юм шив дээ….

Avatar

Mongol 2019-03-06 122.201.19.66

Манайд бол авилгалийн хэргийг тогтоож чадахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж