Хэл соёлын наадамд 15 орны хүүхдүүд оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Хэл соёлын наадамд 15 орны хүүхдүүд оролцоно

Энэ жил 13 дахь жилдээ зохиогдож буй "Олон улсын хэл, соёлын наадам" Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байна. Наадам маргааш 12:00 цагаас Чингисийн талбайд болох соёлын өдөрлөгөөр эхэлж, 15:00 цагаас Соёлын Төв Өргөөнд орон орноос ирсэн авьяаслаг сурагч хүүхдүүдийн гала концертоор үргэлжлэх юм байна.

Уг наадам нь 2013 оныг хүртэл Турк Улсад зохион байгуулагдаж байжээ. Харин өнгөрсөн оноос дэлхийн янз бүрийн газар нутаг, улс оронд хүргэн үндэстэн хоорондын харилцан танилцах боломжийг олгох зорилгоор дэлхийн улс орнуудад зохиож эхэлжээ. Наамдам сурагчид оролцож,  өөрийн орны өв соёл, ёс заншлаа сурталчилдаг уламжлалтай. Наадмын хүрээнд зохион байгуулах Гала тоглолтод манай улсаас найман авьяаслаг хүүхэд оролцох юм.  Энэ жилийн наадамд Бангладеш, Казахстан, Киргизстан, Бельги, АНУ, ОХУ, Индонез, Филиппин, Ирак,Тунис, Мозамбик, Украйн, Румынь, Иордан,Турк гээд  15 орноос хүүхдүүд ирэх ажээ.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж