Ерөнхийлөгч АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх саналаа УИХ-ын даргад хүргүүллээ | News.MN

Ерөнхийлөгч АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх саналаа УИХ-ын даргад хүргүүллээ

Ерөнхийлөгч АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх саналаа УИХ-ын даргад хүргүүллээ

Ерөнхийлөгч АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх саналаа УИХ-ын даргад хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх зарим асуудлаарх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүргүүллээ.

Санал хүргүүлэх тухай албан бичигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу миний бие 2019 оны    02 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай санал хүргүүлсэнтэй холбогдуулан дараах асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байна.

  1. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж заасан.

Хуулийн эдгээр зохицуулалт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна, томилогдсон дарга, дэд дарга нь энэ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэдгийг маш тодорхой илэрхийлдэг.

Монгол Улсын Их Хурал 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж Авлигатай тэмцэх газрын даргаар Наваансүрэнгийн Ганболдыг, дэд даргаар Батын Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэхээр хуулийн дагуу тогтсон байдаг.

Гэтэл Н.Ганболд, Б.Хурц нар нь албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу хүсэлт гаргаж, Н.Ганболд нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор, Б.Хурц нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын   27-ны өдрийн 73 дугаар тогтоолоор тус тус албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Үүний хүрээнд Улсын Их Хурал нөхөн томилгоо хийж 2015 оны 02 дугаар сарын   11-ний өдөр 30 дугаар тогтоол гаргаж Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар тус тус томилсон.

Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон юм.

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа ийнхүү дуусгавар болсонтой холбогдуулан миний бие 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус байгууллагын дарга, дэд даргыг томилох саналаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын дарга 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/5736 дугаар албан бичгээр “уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад хуульд нийцэхгүй байна” гэсэн тухай хууль зүйн үндэслэлгүй хариу ирүүлээд байна.

Тухайлбал энэ нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Зургадугаар бүлгээр зохицуулагдсан Албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журамд нийцэхгүй, тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн “Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа юм.

Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т заасны дагуу миний бие 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын чуулган завсарласны улмаас шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж  байгаа болно.

Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг зөвшилцөх асуудлыг оруулах шаардлагатай байна.

  1. Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Улсын ерөнхий прокурорын орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэж заасан бөгөөд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Ганбатын Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болоод байна.

Иймд  Улсын ерөнхий прокурорын орлогч прокурорыг зөвшилцөх асуудлыг зохих журмын дагуу өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх хүсэлтэй байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт Ерөнхийлөгч … ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ гэж заасан тул зохих журмын дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-06 64.119.18.134

Энхжаргал гэгчийг халах нь зүйтэй, гэвч Женко оронд нь түүнээс илүү сайн хүн томилно гэдэгт итгэхгүй байна!!!

Avatar

Зочин 2019-03-06 202.9.42.97

ЭНХЖАРГАЛ ЗАЙЛАХ ЦАГ БОЛСОН БӨЛГӨӨ

Avatar

Зочин 2019-03-06 59.153.115.192

шүүх прокуророосоо эхэлсэн бол яая гэхэв. хэрэг хаана сураггүй,эсвэл буцааж, завааруулж байнө. шүүх прокурор дээр.

Avatar

Зочин 2019-03-06 202.9.42.16

Эрдэнэтийн хэргээр олон түмний анхаарал чиглэх үед одоо төмөр замаас хулгайлсан 280 сая долларын хэргээ нуун дарагдуулах үйл ажиллагаа идэвхжиж эхэллээ.

Avatar

Зочин 2019-03-06 178.196.67.173

Jeduchin hulgaich nar ATG iin darga iig oorchloh ethtei yu. Tui mai Haltmaagiin Horolmaa

Avatar

Зочин 2019-03-06 64.119.16.202

энэ муухай өсөө хорсол хаанаас гардаг байнаа

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2019-03-06 64.119.16.164

АТГ-ЫН ДАРГЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААГ БУРУУ ТАЙЛБАРЛАСАН БАЙНА.Энхжаргал, Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа хуулиараа бол 2021 онд дуусна. Өөрснөө өргөдөл гаргаад өмнөх Ганболд шиг чөлөөлөгдөх л хуулийн гарц бий.АТГ газар боломжийн ажиллаж байгаа. МАН, АН гэж тал засахгүй шалгаад прокурорт саналаа хүргүүлж байгаа.Баттулга одоогийн албан тушаалаасаа буусны дараа шороонд даланд зарцуулсан мөнгө гэх мэт асуудлаа шалгуулахгүй гэж л эднийг өөрчлөх гээд байгаа юм гэж л жирийн хүмүүс хардана шүү дэээ

Avatar

Зочин 2019-03-06 103.26.193.10

Олигтойхон шиг эрийн шийр аваачиж тавиарай.

Avatar

иргэн 2019-03-06 192.82.66.152

АТГ ажлаа сайн хийж байгаа.Харин Баттулга өөрийнхөө хэргийг хэрэгсэхгүй болгох нам дарах зорилготой учир үүнтэй яавч эвлэрч болохгүй.Оюунэрдэнэ Болд Батзандан нарын хэрэгч бас замхрах учир бүү соль.Болохгүй бол бид наад Баттулгыг огцортол тэмцэнэ шүү.

Avatar

зочин 2019-03-06 66.181.167.71

зоригийн хэргийг будилуулдаг прокурор ашгүй нэг юм зайлахнээ. гэхдээ энэ хүний асуудал дөнгөж эхэлж байгаа. муис-ийн хуулийн сургуулийн захиралтай нийлж мөн ч олон эрүүгийн хэргийг угаасан даа. тэр нь өмгөөлөгч нэрийн дор

Avatar

Зочин 2019-03-06 103.206.195.34

тэнэгтэж өгөх юмаа.. одоо тгээд шинэ хүн нь хэзээ дуусах юм.. тэгж ярьвал дахиж томилох боломжгүй болчих юм бишүү..

Avatar

Зочин 2019-03-06 178.196.67.173

Battulgad hunii noots baihgui harin hulgaichiin noots baigaa gej neg mundag hun helsen shuu

Avatar

Зочин 2019-03-06 202.21.102.231

huuliig ni hen tailbarlaj uguud bgaa yum boldoo

Avatar

Зочин 2019-03-06 66.181.164.135

Хууль хүчнийг гартаа авахаар их л яарч байна даа.

Avatar

Зочин 2019-03-06 178.196.67.173

Haltmaagiin Horolmaagiin 750 terbumiin hereg, Huu Hulegtiinh ni har tamhinii hereg, tagtan deerees hun shidej alsan hereg yagaad nam daragdvaa

Avatar

Зочин 2019-03-06 178.196.67.173

Genko hulgaich buh erh medliig gartaa avah gej ulairch bna. Hamgiin turuund jeduchin hulgaich nariig ih hurlaas zailuulah yostoi

Avatar

Жонху 2019-03-06 66.181.186.9

За тэгээд 270 шороонд булагдавдаа .

Avatar

Зочин 2019-03-06 122.201.26.20

ЧОНОтой нийлсэн боохой борооноор гэгчээр НОХОЙ зангаа энэ хулгар харуулж байна

Avatar

мгл 2019-03-06 64.119.20.37

атг ажлаа огт хииж чадсангуйээ,барьлаа суллалаа л гэдэг.нэг сэтгуулч эмэгтэй хамаагуй илуу ажиллаж байна

Avatar

Зочин 2019-03-06 202.21.106.142

АТГ -г яг ажиллаад эхлэнгүүт нь огцруулдаг нь яаж байгаа юм бол. Одоо АТГ бол сайн ажиллаж байна. Харин шүүх чинь муу байгаа шүү.

Avatar

Баяр 2019-03-06 202.179.24.203

Чи тэнэг байх аа. Наадхыг чинь дүр эсгэлт гэдэг юм. Гэнэт худлаа ажиллаж байгаа дүр үзүүлээд огцруулсны дараа сайн ажиллаж байсан гэж хуцах гэж байгаа.юм.

Avatar

Зочин 2019-03-06 66.181.171.34

АТГ ажлаа сайн хийж байгаа шүү. 17 чингэлэг энэ тэрд чинь энэ Энхбаргал ерөөсөө оролцоогүй л юм билээшдээ. Юунд хонзон санаад хэнийг цаашид хориулах гээд байгаа юм бэ. УИХ хуулийн дагуу л томилсон юм билээшд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж