Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо залуу уран бүтээлчдээ дэмжин ажиллах зорилгоор эх орноо хайрлах, эх оронч үзлийг залуу хойч үеийнхэндээ төлөвшүүлэх, тэдний хүсэл сонирхол, үзэл бодол, хайр дурлалыг тунхаглан сурталчлах, Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх зорилгоор “Эв нэгдлийн цом" наадмыг зохион байгуулж байна.
Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Шаравын Сүрэнжавын нэрэмжит залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадмыг гуравдугаар сарын 1-15-ны хооронд зохион байгуулна.
Тус наадамд 18-35 насны яруу найргийн төрлөөр уран бүтээл туурвидаг болон утга зохиолын чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутан залуус, 18 настай ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцоно.
Наадамд оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс томилсон шүүгчдийн комисс өгөгдсөн сэдвийн хүрээнд, шүлгийн утга санаа, илэрхийлсэн байдал зэргийг харгалзан шүүж шалгаруулна.
I шатны шалгаруулалт:
Наадамд оролцогчид эх орон, эв нэгдлийн сэдэвт 1 бүтээл, хайр дурлал, залуу нас сэдэвт 1 бүтээлийг 2019 оны гуравдугаар 1- 11-ний өдрийн 18 цаг хүртэл доорх хаягаар ирүүлнэ.
1. “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны төв байр /Тусгаар Тогтнолын Ордны 201 тоот/-д, хэвлэмэл байдлаар,
2. namzkh.office@gmail.com емайл хаягаар болон https://www.facebook.com/NAMZHcom/ фейсбүүк хуудсанд цахимаар
Бичмэлээр ирүүлсэн бүтээлүүдээс шалгарсан шилдэг 30 яруу найрагчдын нэрсийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дээрх цахим хуудсаар олон нийтэд зарлана.
II шатны шалгаруулалт: Шалгарсан 30 яруу найрагчид 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдөр “Эв нэгдлийн цом" залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадамд оролцож өөрийн бүтээлийг уншиж өрсөлдөнө.
Наадамд амжилттай оролцсон яруу найрагчдыг дараах байдлаар байр эзлүүлэн шагнаж урамшуулна. Үүнд:
Тэргүүн байр 1
“Эв нэгдлийн цом” өргөмжлөл 1.000.000₮
Дэд байр 1
Өргөмжлөл 800.000₮
Гутгаар байр 1
Өргөмжлөл 500.000₮
Тусгай байр
• МУ-ын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн нэрэмжит шагнал
• НАМЗХ-ны нэрэмжит тусгай шагнал
• НАМОХ-ны нэрэмжит тусгай шагнал тус, тус хүртээх юм байна.
Холбоотой мэдээ