Сарыг зорьсон Израилын хөлгийн анхны сэлфи | News.MN

Сарыг зорьсон Израилын хөлгийн анхны сэлфи

Сарыг зорьсон Израилын хөлгийн анхны сэлфи

Сарыг зорьсон Израилын хөлгийн анхны сэлфи

Израил улс сар луу өөрийн хөлгөө илгээж сарны гадаргуу дээр өөрийн хөлгөө буулгасан дөрөв дэх үндэстэн болохоор зорьсон билээ. “Beresheet” нэртэй уг хөлөг хоёрдугаар сарын 22-ны өдөр АНУ-ын “Space X” компанийн “Falcon 9” пуужинд тээвэрлэгдэн хөөрсөн. Саранд хүрэхээр аялж яваа Израилийн сансрын хөлөг өчигдөр /2019.03.05/ анхны сэлфи зургаа дэлхий рүү илгээжээ.

Энэхүү зургийг дэлхийгээс 37 мянган километрийн зайд аялж байхдаа илгээсэн ба хөлөг дөрөвдүгээр сарын 11-нд саран дээр газардах төлөвлөгөөтэй байгаа юм. Уг хөлгийг Израил улс хувийн хэвшлийн томоохон байгууллага компаниудын хандив тусламжаар бүтээсэн ажээ. “Beresheet” буюу еврей хэлээр “эхлэл” гэх хөлгийг Израилын төрийн далбаа, үндэсний онцлогийг харуулсан дискнүүд, хүүхдүүдийн зурсан зураг, хоморголон устгах ажиллагаанаас амьд үлдэгсдийн дурсгал зэрэг зүйлсийн хамт сар луу илгээсэн байна.

Дэлхийгээс сар хүртэл 384 мянган километр зайтай юм. Дэлхийн түүхэнд ОХУ, АНУ, Хятад гэсэн гурван улс л саран дээр өөрийн хөлгөө буулгасан байдаг. Израил улсын араас Энэтхэг, Япон улсууд саран дээр буух аялалд бэлтгэж байна.

Эх сурвалж: theguardian

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HM 2019-03-06 94.197.121.161

Энэ бууж чадвал 5 дахь нь Монголоо гэж.

Avatar

ikhe 2019-03-06 182.160.40.98

daraallaa zuv bich

Avatar

ХЭХЭХЭ 2019-03-06 49.0.212.116

АНУ, ОХУ, БНХАУ гэсэн дараалалтай, энэ мэдээг бичсэн хүн үндэсний ТВ-ийн В.Ариунчимэг баяна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж