Японы архитектор Арата Исозаки Притцкерийн шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

Японы архитектор Арата Исозаки Притцкерийн шагнал хүртэв

Японы архитектор Арата Исозаки Притцкерийн шагнал хүртэв

Японы архитектор Арата Исозаки 2019 оны Притцкерийн шагнал хүртсэн байна. “Haytt” сангийн тэргүүн Том Притцкерийн хэлснээр, өрнөдийн иргэншил дорнодод ихээхэн нөлөө үзүүлж байх үед гадаадын оронд ажилласан Японы анхны архитекторчдын нэг нь Исозаки ажээ.

Тэрбээр 1931 онд Японы Кюсю аралд төрж, 1954 онд Токиогийн их сургуулийг дүүргэсэн бөгөөд арван жилийн дараа архитекторын товчоогоо нээн ажиллуулсан байна.

Эдүгээ 87 настай, өрнөд болон дорнодын соёлыг хослуулсан шинэлэг зохиомж бүтээдгээрээ алдартай тэрбээр Японы Оита мужийн номын сан, Лос-Анжелес хотын Орчин үеийн урлагийн музей болон Шанхай хот дахь Гималай төв зэрэг байгууламжуудын төлөвлөлтийг хийжээ.

Исозаки 2005 онд Москва хотноо "Шинэ Хирошима" нэртэй бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан аж. Тэрбээр Притцкерийн шагналыг хүртэж буй Японы найм дахь архитектор болж буй бөгөөд шагнал гардуулах 46 дахь удаагийн албан ёсны арга хэмжээ ирэх тавдугаар сард Парисын Версалийн ордонд болох юм байна.

Шүүгчид түүний бүтээлүүдийг гайхамшиг хэмээн дүгнэж, дотоод болон гадаадын архитектурын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн дээрх шагналыг гардуулахаар шийдвэрлэжээ. Исозаки хэвлэлийнхэнтэй уулзахдаа "Бидний эргэн тойрон дахь бүх зүйл симфони. Зөвхөн тэр зүйлсийг олж харвал гайхамшиг бүтээх амархан" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: ВВС, NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж