У.Хүрэлсүх: Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд бүх талын оролцоо чухал

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд бүх талын оролцоо чухал

У.Хүрэлсүх: Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд бүх талын оролцоо чухал

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан Төрийн ордонд болов.  Хуралдаанаар гамшгаас хамгаалах эрх зүйн шинэчлэл, Үндэсний зөвлөлийн 2019-2020 онд хийж хэрэгжүүлэх ажил зэргийн талаар хэлэлцлээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа, иргэд, олон нийтийн оролцоо, хүчин чармайлт чухал гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна.

Иймээс эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд хэрэгжүүлэх, ялангуяа төв, суурин газрын иргэдэд мэдлэг, дадлага олгох, онцгой нөхцөлд ажиллах бэлтгэл, сургуулилтыг тогтмол хийх шаардлагатайг анхааруулав.

Мөн бүх шатны байгууллага уялдаа холбоогоо сайжруулж, эрсдэлийг бууруулах зөв менежментэд суурилсан цогц төлөвлөгөө гарган ажиллахыг үүрэг болгов. Гамшгийг тэсвэрлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний болон орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэд байнга анхаарах, хөрөнгө оруулалтыг нэмэх, эрсдэлийг хуваалцах даатгалыг хөгжүүлэх нь чухал гэв. Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, шинжилгээнд суурилж, дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэхэд түлхүү анхаарч ажиллах шаардлага байгааг хэлэв.

Хуралдаанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөл, бүх яам, нэр бүхий агентлаг, төрийн бус байгууллагад хандсан зөвлөмж гаргалаа.

Өнгөрсөн онд манай улсад 4373 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож 200 гаруй хүн амь насаа алдан, 82 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Нийт аюулт үзэгдэл, ослын 90 хувь нь гал түймрийн улмаас гарсан бөгөөд дийлэнх нь хүний буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй байдлаас болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж