УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-нд эхэлнэ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-нд эхэлнэ

УИХ-ын  даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр (2019.03.06) үдээс өмнө хуралдаж, ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо. Тодруулбал, УИХ-ын  ээлжит бус чуулганы ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 18-ны Даваа гарагийн 10.00 цагаас нээхээр болсон байна. Ерөнхийлөгчийн зүгээс гуравдугаар сарын 1-ний дотор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хүсэлтийг Г.Занданшатарт тавьж байсан юм.

Ерөнхийлөгчийн зүгээс АТГ болон УЕП зэрэг хууль, хүчний удирдлагуудыг солих сонирхолтой байгаагаа нуухгүй яваа. Харин иргэдийн хувьд Засгийн газраас хүлээлт үүсгээд байгаа татварын хуулиудыг өөрчлөх, эдийн засагт реформ хийх хуулийн төслүүдийг ээлжит бусаар яаралтай хэлэлцэж шийдвэрлэхийг хүсч буй юм.

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах үүднээс Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдааныг ирэх долоо хоногт хийхээр шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж гаргах юм байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж