Аякс клуб 22 жилийн дараа дунд шөвөгт шалгарав | News.MN

Аякс клуб 22 жилийн дараа дунд шөвөгт шалгарав

Аякс клуб 22 жилийн дараа дунд шөвөгт шалгарав

Аякс клуб 22 жилийн дараа дунд шөвөгт шалгарав

Аваргуудын лигийн шөвгийн 16-н шатны хариу тоглолтууд эхэллээ. Урьд шөнө 2 хос дөрвөн багийн тоглолт болсон бөгөөд Реал Мадрид клуб 9 жилийн дараа шөвгийн 16-аас хасагдсан бол Аякс клуб 1996-1997 оны улирлаас хойш анх удаагаа шөвгийн 8-д шалгарав. Нөгөө талд Тоттенхэм Хотспур клуб Германы Боруссиа Дортмунд клубыг буулган авчээ.

  • Реал Мадрид 1-4 Аякс (гоол: Х.Зийех 7’, Д.Нерес 18’, Д.Тадич 62’, Л.Шёне 72’, М.Асенсио 70’)

Шар хуудас: Д.Карвахал 30’, Начо 90+3, Н.Мазруаи 26’

Улаан хуудас: Начо 90+3’

Реал Мадрид: Т.Куртуа, К.Карвахал, Варан, Начо, Регилон, Л.Модрич, Каземиро (Ф.Вальверде 87’), Т.Кроос, Л.Васкес (Г.Бэйл 29’), К.Бензема, Винисиус (М.Асенсио 35’)

Аякс: А.Онано, Н.Мазрауи (Ж.Велтман 80’), де Лигт, Д.Блинд, Н.Тальяфико, Л.Шёне (ван де Бек 73’), де Йонг, Х.Зийех, Д.Тадич, Д.Нерес (К.Дольберг 74’)

Аваргуудын лигийн үнэмлэхүй аварга Реал Мадрид клубын ялалтын буухиа шөвгийн 16-д зогсов. Тэднийг зогсоосон баг нь аваргуудын лигийн 4 удаагийн аварга Нидерландын Аякс клуб байлаа. Ерөнхийдөө Аякс клубын дундын шугаманд тоглож буй де Йонг багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд агаарын тулаанд 100% ялалт байгуулсан бол 91%-тай дамжуулалт өгсөн. Мөн Аяксаас урд талын довтлогч нарыг онцлох ёстой болов уу? Ямартаа ч Реал Мадрид клуб 2010-2011 оны аваргуудын лигийн шөвгийн 16-д Францын Лион клубт хожигдсноос хойш анх удаагаа энэ шатанд бүдэрч байна. Харин Аякс клуб 2002-2003 оны улираас хойш анх удаагаа шөвгийн 8-д шалгарч байна. Хоёр багийн эхний тоглолт Аякс клубын талбайд болоход зочин баг Реал Мадрид 2-1 харьцаатай хожсон. Ингээд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Аякс 5-3 харьцаагаар Реал Мадрид клубыг хожиж дунд шөвөгт шалгарлаа.

  • Боруссиа Дортманд 0-1 Тоттенхэм Хотспур (гоол: Х.Кейн 48’)

Шар хуудас: 0

Улаан хуудас: 0

Боруссиа Дортмунд: Р.Бюрки, М.Волф (Б.Ларсен 62’), Ю.Вайгль, М.Аканжи, А.Диалло, А.Вицель, Ж.Санчо, М.Гёце, М.Ройс (Т.Делайни 74’), Р.Геррейру (К.Пулишич 62’), П.Алькасер

Тоттенхэм Хотспур: У.Льорис, Т.Алдерверелд, Д.Санчес, Я.Вертонген, Э.Дэвис, Х.Уинкс (Э.Дайер 55’), М.Сиссоко, С.Аурер, К.Эриксен (Д.Роус 83’), Х.Кейн, Сон-Хын Мин (Э.Ламела 71’)

Европын алдартай цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг болох Германы “Сигнал Идуна”-д Английн Тоттенхэм Хотспур клуб ялалт байгуулснаар дараагийн шатанд шалгарах эрхээ авлаа. Тоглолтын 48 дахь минутанд М.Сиссокогийн мэдрэмжтэй, нарийн гоёмсог дамжуулалтыг Х.Кейн амжилттай төгсгөснөөр зочин баг тэргүүллийг авсан. Эхний тоглолтонд 3-0 харьцаатай хожигдсон Боруссиа Дортмунд клубын хувьд үлдсэн 40 орчим минутанд 5 гоол хийнэ гэдэг биелэгдэшгүй даалгавар байсан юм. Ингээд Английн Тоттенхэм Хотспур клуб 2010-2011 оны улирлын амжилтаа давтаж аваргуудын лигийн дунд шөвөгт шалгар байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ааа 2019-03-06 80.231.230.193

Манайхан зарим нэрсийг аялгаар нь бичвэл ямар байдаг бол? Жишээ нь, Тоотнэм Хоотспө гэх маягтай?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж