ДОХ-ын халдвараас ангижирсан хоёр дахь хүн бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

ДОХ-ын халдвараас ангижирсан хоёр дахь хүн бүртгэгдлээ

ДОХ-ын халдвараас ангижирсан хоёр дахь хүн бүртгэгдлээ

ХДХВ-ын халдвартай Их Британийн нэгэн иргэн Лондонд эс шилжүүлэн суулгах мэс засалд орсны дараа түүний биеэс ХДХВ-ны халдвар илрээгүй байна. Өвчтөний нэрийг нууцлан “Лондонгийн өвчтөн” хэмээн нэрлэж байгаа ба тэрбээр 2003 онд ХДХВ-ын халдвартай гэж оношлогдон эмчилгээ хийлгэж байгаад 2012 онд цусны цагаан эсийн хорт хавдарт туссан байна. Эмч нар түүнд хавдрын эсрэг эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд удалгүй түүнд ХДХВ-ын халдварын эсрэг дархлаатай донорын ясны чөмөгний эсийг шилжүүлэн суулгажээ. Ийнхүү мэс заслын дараа шинжилгээ авахад ХДХВ-ын халдвар алга болсон байжээ. Энэ төрлийн донор маш ховор байдаг аж.

ХДХВ, ДОХ-ын халдвар эдгэсэн анхны тохиолдол нь одоогоос 12 жилийн өмнө Германд бүртгэгдэж байжээ. 2007 онд Берлины оршин суугч Тимоти Браун мөн чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын дараагаар ХДХВ-ын халдвараас ангижирч чадсан юм. Дэлхий дээр ДОХ-ын халдвартай 36 сая хүн амьдарч байгаа ба энэхүү аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, эмчлэх аргыг илрүүлж чадахгүй байгаа юм. Дээрх хоёр тохиолдол нь яг бүрэн эдгэрсэн гэж үзэхэд хэцүү бөгөөд урт хугацааны намжмал байдал ч гэж ойлгож болохоор нөхцөл байдал юм гэж эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Мөн энэ аргаар цаашид ХДХВ-ын халдварыг үгүй хийх нь өвчтөнд маш эрсдэлтэй төдийгүй. ХДХВ-ын эсрэг дархлаатай донор олно гэдэг хүндрэлтэй асуудал юм байна.

Эх сурвалж:REUTERS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж