Чечень гаралтай олимпийн аварга Р.Шахин Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

Чечень гаралтай олимпийн аварга Р.Шахин Монголд ирнэ

Чечень гаралтай олимпийн аварга  Р.Шахин Монголд ирнэ

Чөлөөт бөхийн U23 насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох билээ. Уг тэмцээнд одоогоор Иран, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Казахстан, БНХАУ-ын ӨМӨЗО, Тайвань, Сингапур, Йемены баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Энэ удаагийн Монголд саатах Туркменистаны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Бээжин 2008” олимпийн аварга Рамазан Шахин /Ирбайханов/ томилогджээ. Тэрбээр шинэ шавь нартайгаа Дагестанд бэлтгэл хийж байгаа бөгөөд удахгүй Улаанбаатарт ирэх юм байна.

ОХУ-д төрж өссөн, чечень гаралтай Рамазан Шахин /Ирбайханов/  22 насандаа иргэншлээ сольж, Турк улсын нэрийн өмнөөс барилдаж олимп, дэлхий, Европын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн юм.  Тэрбээр “Баку 2007” ДАШТ, “Бээжин 2008” олимпийн наадамд түрүүлэхдээ хөнгөн жин болох 66 кг-д барилдаж байжээ.

Рамазан Шахин тамирчны карьераа өндөрлөсөний дараа Станбулын нэгэн клубт дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2016 онд Туркийн залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож байсан юм.

“Баку 2007” ДАШТ болон “Бээжин 2008” олимпийн наадмын аварга Рамазан Шахин /Ирбайханов/ Туркменистаны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж