ОХУ болон Хойд Солонгосын уулзалт

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

ОХУ болон Хойд Солонгосын уулзалт

ОХУ болон Хойд Солонгосын уулзалт

ОХУ-ын засгийн газар Солонгосын хойг дахь асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.
Даваа гариг /2019.03.04/-т ОХУ-ын Гадаад хэргийн сайд АНУ-ын Төрийн Департаментын Солонгосын бодлого хариуцсан төлөөлөгч Адам Ламберт Москвад айлчилсан талаар мэдээллээ.

Ноён Ламберт ОХУ-ын Элчин сайд Олег Бурмистров, Гадаад хэргийн яамны орлогч Игорь Моргулов нарт Вьетнамд болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын үр дүнг товч танилцуулсан ажээ.

Мөн даваа гариг /2019.03.04/-т ОХУ-ын засгийн газрын урилгаар хойд Солонгосын Гадаад Эдийн Засгийн яамны сайд Ким Ён Жэй болон бусад төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

Оролцогч талууд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарт хоёр талын засгийн газрын хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээллээ. ОХУ-ын Төрийн Думын Доод танхим ирэх сард хойд Солонгос руу хуулийн багаа илгээхээр болжээ.

Москва Пёньянтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байгаа ба үүний хүрээнд Ерөнхийлөгч Владимир Путин, Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалтыг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

                                                                                                Б.МӨНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж