Монгол Улсын гадаад худалдаа өсчээ | News.MN

Монгол Улсын гадаад худалдаа өсчээ

Монгол Улсын гадаад худалдаа өсчээ

Монгол Улсын гадаад худалдаа өсчээ

Гадаад худалдааны 2019 оны эхний хоёр сарын гүйцэтгэлийг экспортын 69106, импортын 36415 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ. Үүнээс, тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 1804, импортын 48 мэдүүлэг байв. 2019 оны эхний хоёр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 1931.1 сая ам.доллар болж  2018 оны мөн үеэс 366.7 сая ам.доллар буюу 23.4 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 256.1 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Экспортод 1093.6 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.4 хувиар өссөн байна.  Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 826.2 сая ам.доллар буюу 75.5 хувь,  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 195.9 сая ам.доллар буюу 17.9 хувь, арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 2.9 сая ам. доллар буюу 0.3 хувь,  нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 24.7 сая ам.доллар буюу 2.3 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96 хувийг эзэлжээ.

Мөн эхний хоёр сард экспортлосон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 97.9 хувийг БНХАУ-д, жоншны 67  хувийг БНХАУ-д,  31.9 хувийг ОХУ-д, үхэр, адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д самнасан ноолуурын 52.7 хувийг Италид, богийн арьс болон ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100 хувь Их британид тус тус экспортлож дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 91.9 хувийг эзлэж байна.

 Монгол Улс дэлхийн 47 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  78.8 хувь,  Их британид 18.3 хувь, ОХУ-д 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын  97.9 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Импортоор нийт 837.5 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2018 оны мөн үеэс 111.5 сая ам.доллараар буюу 15.4 хувиар өссөн аж. Импортоор нийлүүлэгдсэн барааны 95.6 хувийг валютын төлбөртэй худалдаа, 2.1 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.4 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 178.3 сая ам.доллар буюу 21.3 хувь, эрдэс бүтээгдэхүүн 201.9 сая ам.доллар  буюу 24.1 хувь, үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 181.1 сая ам.доллар буюу 89.7 хувь, мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 82.4 сая ам.доллар буюу 9.8 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 178.1 сая ам.доллар буюу 21.3 хувь, хуванцар болон хуванцар эдлэл, каучук болон каучукан эдлэл 31.8 сая ам.доллар буюу 3.8 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 54.1 сая ам.доллар буюу 6.5 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 46.7  сая ам. доллар буюу 5.6  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 92.4 хувь ногдож байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 3.4 сая ам.долларын бараа импортлосноос барааг   гарал   үүслийн   орноор   авч  үзэхэд ОХУ-д 9.1 хувь, БНХАУ-д 48.9 хувь, АНУ-д 13.4 хувь, Япон-д 15.9 хувь тус тус ногдож буй.  Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал ОХУ -д 9.1 хувь, БНХАУ-д 41.3 хувь, Японд 18.6 хувь, АНУ-д 12.6 хувь  ногдож байна.

 

Нийт зээлийн барааг  Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 20.6 хувийг БНСУ-аас, 68.8 хувийг БНХАУ-с тус тус олгожээ.   Манай улс дэлхийн 109 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос ОХУ-д 29.5 хувь,  БНХАУ-д 25.5 хувь,  АНУ-д 10.5 хувь,  Япон-д 12.0 хувь, БНСУ-д 3.8 хувь,   ХБНГУ-д 3.7 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 85. хувийг эзэлж байгаа юм.

 

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж