Яамдын нэрийг барьж залилан хийжээ | News.MN

Яамдын нэрийг барьж залилан хийжээ

Яамдын нэрийг барьж залилан хийжээ

Яамдын нэрийг барьж залилан хийжээ

Улаанбаатар хот болон  13 аймгийн 26 суманд нийт 43 удаагийн үйлдлээр 46 хохирогчоос 15.795.000 төгрөгийг залилан мэхэлж авсан хэрэгтнийг саатуулжээ. Тодруулбал, 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Улаанбаатар хотын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй М гэгч нь  суллагдаж гарсанаасаа хойш иргэдийг хууран мэхэлж залилан мэхлэх гэмт хэргийг удаа дараа үйлдсэн хэрэг шалгагдаж байна.

Түүний залилан мэхлэх гол арга нь “Үндэсний лавлах 1900-1950” гэсэн лавлах утаснаас тухайн сум орон нутгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нарын утасны дугаар, мөн байгууллагын дарга нарын утасны дугааруудыг авдаг байна.

Ингээд Олон улсын Жайка байгууллага, Сангийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүнс хөдөө аж ахуйн яам, Боловсролын яамдын нэр барьж “танай сумаас 2 иргэнийг Олон улсын Жайка байгууллагаас хэрэгжүүлж буй “Шинэ амьдрал төсөл”, Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Буцалтгүй тусламжийн төсөл”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас хэрэгжүүлж буй “Улсаас буцалтгүй тусламж олгох төсөл” зэрэгт хамруулан байртай болгоно. Төсөлд хамрагдахын тулд урьдчилгаа төлбөр хураамж төлсөн байх шаардлагатай” гэж итгүүлэн  иргэдээс тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгийг өөр хүмүүсийн дансыг гуйж ашиглан шилжүүлэн авах арга хэлбэрээр залилах гэмт хэргээ үйлдсэн байна.

Гэмт хэргийг үйлдсэн М гэгч нь  2004 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн 2007 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс зургаан жилийн хорих ялаар шийтгүүлж 2009 онд нэг жил арван сар 20 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдан 2016 онд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна. Иймд иргэд та бүхэн танихгүй хүнтэй утсаар холбогдож тэдний амлалтад итгэж мөнгөө шилжүүлэхгүй байх, мөн өөрийн дансаар бусдын мөнгийг шилжүүлэн авч өгөхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-06 66.181.160.61

Энэ залуу бол сэргэлэн хууран мэхлэлт хийгээд баригдсан байна. Ялаа эдэлж таараа. Манай УИХ гишүүд бол яг ижил төрлийн хууран мэхлэлт хийж төрийн эрхийг хууль бусаар авсан. Дараа өөрсдөө түмэнд очих мөнгийг угаасан. Тэд ял эдлэхгүй дахин сонгогдоно. Тэрбумаар нь цуслана ханаж цадна гэж байхгүй улам мандана. Энэ шударга ёс мөн үү.

Avatar

зочин 2019-03-06 202.21.111.170

Танай сайт худлаа мэдээ тавиагүй бол наад хүнийхээ зургийг тавьж сэрэмжлүүлээч……….Ам дамжсан худлаа мэдээ байх бий.

Avatar

ЗОЧИН 2019-03-06 202.126.89.152

Ялтанг хүмүүжүүлж чадахгүй л бна даа!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж